Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 20-26-ны өдөр хүртэлх дуудлага мэдээллийн тойм мэдээг хүргэж байна. Долоон хоногийн хугацаанд нийтдээ 1461 дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал,
- Хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын дуудлага- 238
- Зөвлөгөө хүсэж холбогдсон дуудлага -91
- Мэдээлэл хүсэж холбогдсон -624
- Чат үйлчилгээнд холбогдсон -23
- Зорилт бус дуудлага -508
Харин хамтарсан багт шилжүүлсэн дуудлага мэдээлэл 209 иржээ. Үүнээс нийслэлийн хэмжээнд 116, аймгуудын хэмжээнд 93 дуудлага мэдээлэл ирсэн байна. Мөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг 20 хүүхэд үзүүлжээ.


































































Сэтгэгдэл