Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв

Aдмин / Нүүр

БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа 42 км 195 м зайг 2:229:46 цагийн хугацаанд туулсан амжилтаар долоодугаар байр эзэллээ. Тэрээр энэ улирлын дээд амжилтаа үзүүлжээ.

Б.Мөнхзаяа 2024 онд БНХАУ-ын Хөх хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж, мөн Шанхай хотноо зохион байгуулагдсан олон улсын уралдаанд шулуун замын 10 километрийн зайд 33:31 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарч байв.

Энэ жилийн “Beijing Marathon-2025” тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тамирчдаас спортын мастер О.Нацагдорж 42км 195м буюу бүтэн марафон гүйлтэд 2:16:30 цагийн амжилттай гүйж хувийн рекордоо тогтоожээ. Тэрээр энэ амжилтаараа марафон гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.