АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Aдмин / Нүүр

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 393 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 208 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор ажиллагаанд 185 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Хяналтын явцад тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал тогтоогдсон гурван иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж хариу хүргүүлжээ.

Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 115 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.