Хятадын "China Huarong International Holdings"-ийн гүйцэтгэх захиралд оноосон цаазын ялыг гүйцэтгэжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын China Huarong International Holdings Limited компанийн гүйцэтгэх захирал асан Бай Тяньхуэйд оноосон цаазаар авах ялыг мягмар гарагт гүйцэтгэсэн тухай China Daily сонинд бичжээ.

Хятадын Ардын Дээд шүүхээс мэдээлснээр, Бай Тяньхуэй 2014-2018 онд компанийн удирдах албан тушаалуудыг хаших хугацаандаа албан тушаалын давуу талаа ашиглан компанийнхаа салбаруудад төсөл авах, санхүүжилт татахад нь дөхөм үзүүлж байсан бөгөөд энэ хугацаанд 1.1 тэрбум гаруй юанийн (156 сая ам.доллар) хахууль авсан нь тогтоогдсон байна.

Цаазын ялыг Тяньжин хотын 2 дугаар дунд шатны Ардын шүүх гүйцэтгэсэн бөгөөд тус шүүх Байг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзжээ. Шүүх түүнд Дээд шүүхийн шийдвэрийг танилцуулж, ялыг гүйцэтгэхээс өмнө гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрсөн байна.

Хятад улсад доод шатны шүүхийн оноосон цаазын ялыг заавал Ардын Дээд шүүх дахин хянаж баталгаажуулсны дараа гүйцэтгэдэг журамтай.

Бай Тяньхуэйн хэрэг нь China Huarong Asset Management компанийн дарга асан Лай Сяоминтой холбоотой дуулиант хэргийн дараах хамгийн их анхаарал татсан хэрэг болжээ. Лай Сяомин нь 2021 онд 1.78 тэрбум гаруй юанийн хахууль авсан нь тогтоогдож цаазлуулсан байна.

Хятадын спортын сайд асан 33 сая ам.долларын авлигын хэргээр цаазаар авах ял сонссон талаар China Daily сонинд мөн мэдээлжээ.

Эх сурвалж: REUTERS, KAZINFORM
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.