Х.Нямбаатар: Нийслэл санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллана

Aдмин / Орон нутаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хот санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллах талаар мэдээлэв.

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хот 2026 оныг Улаанбаатар хотын худалдааны танхим болон Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг хувийн ах ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах жил болгон зарлаж байгаа.

Энэ хүрээнд эхний ээлжид бизнес эрхлэхэд төвөгтэй байгаа олон шат дамжлагатай хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Тухайлбал, барилгын зөвшөөрөл авахдаа гурав дараалж очдог. Энэ мэт үе шат, дамжлагыг аль болох цөөлнө. Мөн ЗХУТ-ийн мэдээллийг боловсруулаад бизнес эрхлэгч, ААН-үүдэд өгч датагаа хуваалцдаг болно.

Нийслэлээс зарлаж байгаа томоохон төсөвт өртөгтэй төслийн ажилд бизнесийн байгууллагууд оролцоход шаардлагатай мэдээллийг тодорхой болгох, дотоодын ААН-үүд тендерт орох шаардлагыг хялбаршуулах чиглэлд хамтарч ажиллана. Улаанбаатар хот хөрөнгө оруулалт, түүний эрх зүйн орчныг сайжруулахын тулд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллана" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.