ЦАГ АГААР: Нутгийн зүүн хагаст цас орно
Малчид иргэдийн анхааралд: Нэгдүгээр сарын 9-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа 9-ний өдөр Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны нэгдүгээр сарын 9-ний 08.00-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -10…-15 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22…-24 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР



































































Сэтгэгдэл