Голомт банк Монгол дахь Хятадын Ерөнхий худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ болон Монгол дахь Хятадын Ерөнхий худалдааны танхимын хамтарсан Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн арга хэмжээ 2026 оны 1-р сарын 9-нд зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр Голомт банк Монгол дахь Хятадын Ерөнхий худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд БНХАУ-ын бизнес эрхлэгчдэд чиглэсэн банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ экспорт, импорт, хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлж, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэхэд мэдээлэл солилцон хамтран ажиллах юм. Энэ нь Монгол, Хятадын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг тэлэх, шинэ боломжуудыг бий болгоход чухал алхам болж байна.
Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн арга хэмжээний үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн В2В уулзалт амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй, эрхлэхээр зорьж буй Хятадын аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ болон БНХАУ-ын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй санхүүжилтийн талаар танилцуулсан юм.
Голомт банк нь БНХАУ-ын төлбөрийн систем болох CIPS сүлжээний шууд оролцогчийн хувьд юанийн төлбөр тооцоог түргэн шуурхай, өртөг багатайгаар гүйцэтгэхийн зэрэгцээ Bank of China, ICBC болон Bank of Inner Mongolia банктай хамтран худалдааны санхүүжилтийн хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллаж байна.
Дэлхийн жишиг Монголын банк


































































Сэтгэгдэл