Бурхан Халдун явах замыг цэвэрлэж, тэмдэглэгээ байршуулжээ

Aдмин / Орон нутаг

Бурхан Халдун хайрханд бараалхагч иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, морь унуулдаг нутгийн иргэд, автомашинтай очсон иргэд 1 дор бөөгнөрдөг.

Тиймээс байгаль орчинд үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор морь унуулах иргэдийг Богдын голын эрэгт, автомашинтай иргэдийг Доод овооны баруун талбайд байршуулахаар тогтоож, тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ.

Мөн зам дагуу хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь байгаль хамгаалагчид хийж гүйцэтгэсэн аж.

Бурхан Халдун хайрханд бараалхагч та бүхэн цаг агаарын нөхцөлд тохируулан автомашины бүрэн бүтэн байдал, өөрсдийн аюулгүй байдлыг ханган, хог хаягдлаа хаяхгүй буцаан авч явж, аялахыг Хан Хэнтийн ТХГ-с уриаллаа.

Эх сурвалж: Хан Хэнтий ТХГ


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.9] 2026-01-16 11:58:43

заавал тийшээ явах ямар шаардлага байгаан ? хүн их очих тусмаа л байгаль сүйтгэгдэнэ, сүүлдээ хогийн цэг шиг л юм болно ш дээ ... манайханд ямар соёл, ухамсар энэ тэр гэж байх биш


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.