Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ
Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдөж байна.
Өнөөдөр тэмцээний 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Ийнхүү Япон улсад болсон тус тэмцээнээс Монголын пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн гурван тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
































































Сэтгэгдэл
Зочин [66.181.190.50] 2026-01-19 20:10:34
Шигшээ багийнхандаа баяр хүргэе!
Зочин [66.181.165.234] 2026-01-19 18:38:43
Энэ хүний шагнал багтахаа байлаа