Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо

Aдмин / Улстөр

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо

Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов.

Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм.

Дүрэмд заасан 1 тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.

Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.183.225] 2026-01-26 22:48:32

Урилга яг ирүүлсэн юм болов уу? Юунд орчихов доо? Хуучин социалист орнууд, мөн социалист чиг баримжаатай улсууд голдуу байсан уу? Хөгжсөнүүд алга уу?

Maik [130.49.79.167] 2026-01-25 06:06:42

https://burn-peak.prozinith.us Howdy just wanted to give you a quick heads up. The words in your post seem to be running off the screen in Safari. I'm not sure if this is a formatting issue or something to do with internet browser compatibility but I thought I'd post to let you know. The design look great though! Hope you get the problem fixed soon. Many thankshttps://burn-peak.prozinith.us

Амжилт гэж болно [77.161.39.122] 2026-01-25 01:51:26

Ирээдүйд ямар ч нөлөөтэй зөвлөл болох юм билээ. Үүсгэн байгуулагчдын нэг болж орсонд баяр хүргэе. Зөвхөн 59 орон руу урилга явуулсны нэг нь Монгол болсонд талархах хэрэгтэй. Зарим орон руу бол урилга явуулаа ч үгүй бн лээ

Зочин [59.153.112.94] 2026-01-24 09:13:35

Арабууд орсныг бодвол мангаруудын цуваа нэгдсэн байна.

Зочин [59.153.112.94] 2026-01-24 09:12:09

Бизнес хийдэг хүн дараа нь мөнгө нэхэх гэж байгаа. Ард түмнээсээ эхлээд асуугаад нэгдэх ёстой байсан юм

Зочин [202.9.47.29] 2026-01-23 15:29:27

Их хурлөар хэлэлцүүлсэн үү

Mongol elssen n’ zev baih. Erchtei tunshtei bolj ba. [66.181.191.134] 2026-01-23 13:51:51

BoP-yn gishuun bolson yum bizdee. Getel Hiatad, Oros 2 tuund oroogui baidag. Yahav, Kazahstan, Uzbekistan, Azarbajan, Armeni, Ungar elschihsen. Oros elseh bololtoi, Putin elseh nehcelee medegdsen. Iymd Mongol neg ih aldaagui bololtoi.

Зочин [77.161.39.122] 2026-01-25 01:48:29

Тийм

mr [203.98.76.176] 2026-01-23 10:34:06

Bravo


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.