Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэллээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дүгээр тогтоол батлагдаж, зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
2025 оны 11-р сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 126.769 зөрчил баталгаажиж, үүнээс 62.886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна. Үүний дагуу нийт 143.704.400 төгрөгийн урамшуулал олгох юм.
2026 оны 1 дүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан.
Нийт урамшуулал авах эрхтэй иргэдээс:
5519 иргэн 102 аппликэйшнд IBAN дансаа амжилттай холбосон,
3593 иргэн IBAN дансаа холбож амжаагүй байна.
IBAN дансаа холбоогүй иргэдийн урамшууллын мөнгөн дүнг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул тухайн иргэд 102 аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг анхааруулж байна.





































































Сэтгэгдэл
Зочин [59.153.114.87] 2026-01-26 18:16:03
Тэгээд зогсоол олдохгүй байна гээд явган хүний зам дээгүүр машинаа гаргаж тавьчихаад яваад өгдөг нь зөв уу ? явган хүмүүс нь хаагуур явах болж байна? ийм хөлдүү оркуудыг больё гэтэл нь торгоод байх хэрэгтэй, дахиж явган хүний зам дээр машинаа тавихгүй болтол нь торгох хэрэгтэй. Энэнээс өөр арга алга.
энхээ [202.9.40.251] 2026-01-26 16:34:16
манай ТӨР иргэд ээ татвараар нэг, ард иргэдийг хооронд яс хаяж нэг торгож төсвөө их л нэмж ялангуяа ажил хийх дургүй бууны нохой мэт амьдрах дуртай хүмүүс нь иймэрхүү аргаар амьдраад өдрийнхөө хоолоо олж байгаа хүмүүст хоол нь хор болтугай . Иргэдийн автомашиныг нь ачаад аваад явах иймэрхүү арчаагүй арга үнэндээ хол явахгүй л дээ.Харин зогсоолоо шийдсэн ард иргэдээ аятай тухтай орчин бүрдүүлсэн бол ,буруу явж байгаа хүмүүстэй хатуу тэмцэх нь ТӨР маань хүч харагдах юм.Ер нь ТӨРИЙН толгойд буруу хүн гарах мэдлэг байхгүй өөрийн хар толгойгоо бодсон хүмүүс ийм шийдвэр гаргадаг . АРД ИРГЭД УХААРАХ БОЛООГҮЙ Л БАЙНА.