Д.Баярхүү: Энхийн зөвлөлийн дүрэм Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч 24 гишүүн улсын нэг болов. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр тус байгууллагын дүрэмд гарын үсэг зурлаа.

Олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам боллоо гэдгийг албан ёсны мэдээнд онцлон дурджээ.

Энэхүү зөвлөлд нэгдэх нь зөв үү? Олон улсын харилцаанд эерэг, сөрөг ямар үр дүн гарах вэ? Монгол Улсын гадаад бодлогод нийцэх үү? гэх мэт асуултад хариулж, ахмад дипломатч Д.Баярхүү байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

“Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангана гэж заасан. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо дагуу манай улс олон улсын харилцаанд тулгамдсан асуудлыг холбогдох талууд яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэхийг тууштай дэмждэг. Энэ хүрээнд энх тайвны төлөө бүс нутгийн улсууд, олон улсын хамтын нийгэмлэгийн гаргаж буй аливаа санал санаачилга, хүч чармайлтыг дэмжиж, холбогдох талыг яриа хэлэлцээнд татан оролцуулах, зөвлөлдөх, хэлэлцээ хийх замаар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын сорилтуудын гарцыг олоход хувь нэмрээ оруулсаар ирсэн байр сууриндаа үнэнч, идэвхтэй хэвээр байгаа.

Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн дүрэм нь Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй төдийгүй энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын бодит хувь нэмрийг урагшлуулж ахиулахад ач холбогдолтой. Манай улсын гадаад бодлогод бас нэгэн шинэ боломж гарч ирлээ.

Манай улс олон улсын маргаан, зөрчлийг энхийн замаар буюу дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр шийдвэрлэх, тогтвортой байдлыг хангах, мөргөлдөөний дараах сэргээн босголтыг дэмжихийг тууштай баримталж ирсэн.

Энэ байр суурь Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөл буюу Board of Peace байгууллагын дүрэмд тусгагджээ. Тухайлбал зөрчилд нэрвэгдсэн бүс нутагт хууль ёсны засаглалыг сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, урт хугацааны энх тайвныг бэхжүүлэх гэсэн байна. Энэ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын зорилготой бүрэн нийцэж байна.

Манай улс бол олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд шинэ байгууллагын дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчим баримтлана гэж зааж өгснөөрөө Монголын төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх бодлоготой яв цав нийцэж байна” хэмээжээ.

Энхийн зөвлөлийн дүрэмд гишүүн улс аливаа ажиллагаанд заавал оролцох албагүй, зөвхөн өөрийн дотоодын хууль тогтоомжид нийцэх хүрээнд дэмжлэг үзүүлнэ гэж заасан нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийн зарчимд нийцэж байгаа юм.

Судлаач Д.Баярхүү Энхийн зөвлөлд элссэнээр дараах давуу тал бий болно гэж үзжээ.

  • Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын дүр төрхийг бүрдүүлэхийг зорьдог. Ийм цоо шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бататган бэхжүүлж, бага жижиг улсын хувьд дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх дипломат боломж нээж өгнө гэж үзэж болно.
  • Энэ санаачилгад эхний шатанд буюу үүсгэн байгуулагч гишүүний хувиар нэгдэх нь Монгол Улсын хувьд стратегийн илт давуу тал болж тусна.
  • Мэдээж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргааны энх тайван, тогтвортой байдлыг хангах гол бодлогын нэг санаачилга болох учраас хүссэн, эс хүссэн ч Монгол-Америкийн харилцааны түүхнээ тодоор бичигдэх түүхэн үйл явдал болно.
  • Энэ санаачилгыг, энэ байгууллагыг анхнаас нь Монгол Улс дэмжин оролцсоноороо АНУ-ын Засаг захиргаанд бодит, эерэг дохио өгнө. Энэ нь Монгол Улс АНУ-тай хөгжүүлж ирсэн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлдээ итгэлтэй, бас үнэнч ханддагийг илтгэнэ. Тэр түншлэлээ бодит үйл ажиллагаагаараа манай улс бататгаж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүллээ.

Энхийн зөвлөлийн дүрэмд заасан нэг тэрбум ам.долларын босго манайхны мэтгэлцээний гол сэдэв болохоор нэг асуудал бий. Энэ бол манай сан хөмрөгөөс нэг тэрбум ам.доллар татаад авчих гэж байгаа юм биш. Байгууллагын гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт нь тэр нэг тэрбум бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Манай улс тийм хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй. Нэг гишүүн улсынх нь хувьд 3 жилийн хугацаанд сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр үйл ажиллагаанд нь оролцох бүрэн боломжтой юм байна.


Сэтгэгдэл

Зочин [31.206.218.41] 2026-01-25 14:10:31

АНУ энх тайванч улс мен уу!!!

Энэ баян улсын хүсч хүлээж буй зүйлс. [202.126.89.47] 2026-01-26 12:02:17

Олон улсын эрх зүйн зарчмыг өөрчилнө гэдэг ЮУ ГЭСЭН үг вэ??? 1-т, эрх зүйн субьектын хувьд улс бүр хоорондоо АДИЛГҮЙ болно. Том улсууд жижиг уүсуудтай ЗЭРЭГЦЭХГҮЙ, том баян АНУ нь 3,5-хан сая хүн амтай Монголоос ХЭД ДАХИН илүү нөлөөтэй болно. Ийм байдлаар Хятад, Энэтхэг, Орос нь манайтай харилцана гэсэн үг. 2-т. тэгэхлээр жижиг Монгол нь бүлтэгнэж ТОМ улсуудтай харилцана. 3-т, ТОМ улсууд дэлхийн тус тусын бүсийг НӨЛӨӨНДӨӨ АВЧ бусад том улсыг нөлөөллийнхөө бүсэд ОРУУЛАХГҮЙ. Ийм л ШИНЭ ЕРТӨНЦИЙН ёс жаяг дэлгэрэх гээд байнадаа.

Зочин [77.161.39.122] 2026-01-25 02:20:07

Төлбөрийг нь төлсөн ч яадаг юм. Тэрнээс ихийг Рио Тинтогийн хэдэн гаруудад өдөр бүр төлж байгаа байж

Зочин [77.161.39.122] 2026-01-25 01:52:33

Энэ зөвлөлд элссэнийг бол харин дэмжиж байгаа шүү

Зочин [103.229.122.136] 2026-01-24 17:29:59

Гадаад яам нь ган хийж дуугардаггүй ээ

Зочин [59.153.112.94] 2026-01-24 09:16:54

Энэ АНУ-ын ноход одоо Трампын цагаачлалын хоригоос болж галзуурах шахаж байгаа биз дээ. АНУ-д төлөө дуугараад байвал, Орос ба Хятадыг муулаад байвал үр удмаараа АНУ-ын иргэд болно гэж бодож дээ

Тэмүүл [66.181.183.106] 2026-01-24 01:40:20

Ер нь л дипломатын академд байхдаа баярзориг гэж нэрлэх байж дээ явж явж. Эцсийн хувилбар нийтлэлч баярзориг.

Тэмүүл [66.181.183.106] 2026-01-24 01:29:39

Нэг санал нэмэрлэе. Баабарыг дуурайгаад гэхиймуу нийтлэлч гэвэл яасын бэ? Дипломатч гэж тодотгох хэрэг байна уу? Эвгүй санагдаад байхыма. Санаа зовоод ичээд ч гэхүү. Микробиологич Баабар эсвэл түүхч баабар гэдэггүй штэ цаадах чинь. Их учиртай штэ, энэ чинь. Нийтлэлч баярхүү гэвэл зүгээр сонсогдож байгаа биз дээ. Дипломатч баярхүү гэхээр л ерөөсөө буухгүй байхын. Энэ талаар нэг бодож үзээрэй. Нийтлэлч бообор, нийтлэлч хүү, хүү ингэж өгүүлэв, бодолгүй ярихад, америкийн монгол эсвэл монголын америк ярьж байна, монгол хэлтэй америк, америго барихуй, гомдсон хүү, өшөө авагч гэх мэт. Эсвэл хойно оюутан байхад орсуудын өгсөн нэр. Хуй ч юм уу

Тэмүүл [66.181.183.106] 2026-01-24 01:08:50

Мартсанаас мал мэндүү гэгчээр нээрээ гренландын талаар балай юмаа бичиж маниуст нэг үнэн хөөрхөн "царайгаа" харуулаач. Даабл стандарт баруунд байж болно гэж нэрлээд шаачих. Францын колониудын одоогийн байдал, дани бас, крым донбасс луганск херсон одесстой харьцуулах маягаар. Аан? Өө бас канад куба яваандаа мексик. За нефтьгүй латин улсууд ч хэрэггүй байлгүйдээ. Өө бас нээрээ хуучин югославын задарсан гаруудыг багтааж болох юм байна. Өө бас ирак ливи сири палестин израил өө за за явж өгөхийн байна даа. Гарчиг бол яг л байна даа баярхөө

Тэмүүл [66.181.183.106] 2026-01-24 00:50:31

Иймд ялангуяа залуусыг турхирсан, чиглүүлсэн логиктой, өдөөн хатгасан, хоёр хөршдөө илт дургүйцэх нөхцөл бүрдүүлсэн, мэдэмхийрсэн, үзэл бодлоо тулгасан, бусдыг үл хүлээн зөвшөөрсөн, басамжилсан, тохуурхсан, холын хараагүй улс орны алс ирээдүй болон ирээдүйн монгол иргэнд хортой юм бичихээ баабар маабар мэтийн та хэдэн нөхдүүд одоо больчихоочээ. Та хэд ямар залуус биш хийх юмаа бодвол одоо нэгэнт хийсэн байлгүй дэ өдийд. Янз бүрийн хорсол атаа жөтөө байхгүй биз дэ. Янз бүрийн комплекс байхгүй байлгүй дээ. Эсвэл том тайж ноёдын үр сад юм уу? Жалайр уу? Татаар уу? Ядаргаатай тайлагддаггүй занал зүхэл вэ? Эх оронч дүр эсгэхээ больчихоо. Хүмүүсийн оюун санаанд манан тарихаа зогсоолдоо. Хэцүү байгаа бол гадаадад цагаачилж болийштэ. Ийм либералууд америк канад бразил аргентин ЕХ-нд дүүрэн пиг байна штэ. Тэнд очоод манийгаа элдвээр хэлээчдэ тэгвэл ойлгийштэ. Би таныг маш хүндэлж нөгөө талаар өрөвддөг тул үлдсэн амьдралаа америкт очиж барахыг зөвлөе. Тэндээс иймэрхүү юмаа бусад юма бич

Тэмүүо [66.181.183.106] 2026-01-24 00:33:09

Сонин л юм. Хэрэв энэ байгууллагыг Путин ч юм уу Син зи ПИН санаачилсан бол эсвэл ядаж макрон ч юмуу хайрт еврей зеленский бодож олсон бол яг ижил нөхцөл дүрэмтэй байсан ч гэсэн мань эр юу гэх байсан бол. Зүгээр сонин санагдаад. Ер нь хэзээ нэгэн цагт, цаг хугацаа хамаагүй, орос хятад маш аюултай тул ази тивд аюулгүй байдал тогтоохын тулд монголын газар нутгийг эзлэж авна. Худалдаж авна гэвэл баярхүү дипломат хэд гэж шаах бол. Зүгээр сонин санагдаад. Ер нь хүрэлсүхийг гэнэт гэрээс нь онгоцоор авч яваад нью-йоркод шүүвэл юм хэлж чадах болуу, одоо бас л сонин санагдаад гэхүүдээ. Ер нь хятадууд өвөр монголчуудыг хомроглон устгах, монгол хэлээр ярихыг хориглох асуудал үүсэхэд бид очоод зүгээр онолын хувьд тулалдвал, онолын хувьд уугуул газар нутгаа эргүүлж авбал бас л онолын хувьд, баярхүү хэнийг буруутгах бол? Монгол шиг улс хэзээ ч туйлширч болохгүй. Дээд зэргийн төвийг сахих чухал. Барууныг шүтээд шүтээд луу баавгайн дундаас сугарч гарч хэзээ ч чадахгүй

Болгоомжтой л байгаарай. [202.126.89.47] 2026-01-26 11:50:13

Шинэ нөхцөл олон улсын амьдралд хэрэгжиж эхэлж байх шиг байна. Хүчтэй нь ХҮЧГҮЙГЭЭ дийлж өөрийн ёс журмыг тогтоох. Орчин үед гэвэл Венесуэл. 1930-40-өөд онд бол Монголын ерөнхий сайд Гэндэн, Амар, маршал Дэмид Орост-т очиж хэлмэгдсэн, нас барсан. 1950-иад онд маршал Чойбалсан ЗХУ-д Москвад нас барсан. 1990-ээд онд Цэдэнбал дарга ТОМ улсын бодлогод арчигдаж түүх болсон. Одоо дахин ТОМ улсуудын бодлого дэлхийн тавцан дээр бүс бүсийн бодлогоор дэлгэрэн хэрэгжихэндээ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.