УНТЭ-ийн хамт олныг харлуулсан мэдээллийг залруулан мэдээлэх нь
УНТЭ-ийн эмч нар "Хугацаа нь дууссан стент" ашиглаж байна гэх утга бүхий мэдээлэл мэдээлэгдсэн. Энэхүү мэдээллийг нэр бүхий эх сурвалжаас ирүүлсэн байх бөгөөд мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаж хоёр талын эх сурвалжаас тодруулалгүй нийтэлж нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэсэн үйлдэлдээ УНТЭ-ийн хамт олноос хүлцэл өчиж байна. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжлаг бэлтгэх явцад уг мэдээлэл батлагдаагүй бөгөөд тухайн мэдээлэлд дурдагдсан "Хугацаа нь дууссан стент" ашиглах боломжгүй гэдгийг эрүүл мэндийн салбарын ажилчид өгүүлж байна.
Бид бүхэн удахгүй энэ тухай тусгай сурвалжилгыг бэлтгэн нийтэлж асуудлын тухай нэгдсэн ойлголтыг нийгэмд өгөхөөр ажиллаж байна.
УНТЭ нь үүсэн байгуулагдаад 100 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ түүхэн хугацаанд эрүүл мэндийн аюулгүй байдлын доголдол гаргаж байгаагүй бахархалт хамт олон билээ.
































































Сэтгэгдэл
Зочин [66.181.190.61] 2026-02-11 23:13:29
Эмнэлэгт хэвтэж байхад хажуугийн орны хүмүүс зүрхний стенд тавиулж байгаа гээд хагалгаандаа орохын өмнө эмчийнхээ хувийн дагслуу 500 000 төгрөг шилжүүлж байсан шүү. Энэ явдал 3 бил үү 3 жил хагасын өмнө байсан. Би гайхаад л өнгөоч байсан.
Зочин [59.153.113.31] 2026-02-06 17:23:20
Ээ мэдэхгүй. Аягүй л бол хугацаа нь дууссан байсан байх шүү
батхонгор жадамбаа [202.126.88.135] 2026-02-05 00:39:53
Угаасаа мөнгө авах гээл чичрээд бдаг л юм бна лээ шдээ
Зочин [202.126.88.135] 2026-02-05 00:42:08
Г
Зочин [119.192.72.252] 2026-02-04 20:14:22
Тэр 3-т үхснийх нь нэр хүнд байдгийн.
Зочин. [103.242.47.214] 2026-02-04 17:12:24
Дэндэж бнаа. Энийг бичсэн хүнд арга хэмжэа аваач. Энэ том эмнэлгийн нэр хүнд , 3-н эмчийн нэрний эхний үсгийг бичсэн байсан тэр хүмүүсийн нэр хүнд гэж том асуудал бна.