“Аялал жуулчлалын 7 хоног” Монголын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд үргэлжилж байна
2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад энэ сарын 3-6-нд албан ёсны айлчлал хийж байна.
09:00 цагт: “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг Төрийн ордны “Сүхбаатар” танхимд болно.
17:00 цагт: Уран бүтээлч С.Мөнгөнзул “Торгоны зам” бие даасан үзэсгэлэнгээ “Б Контемпорари” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.
18:30 цагт: Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос “Амжилтад хүргэсэн алдаанууд” сэдэвт цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
“Аялал жуулчлалын 7 хоног” Монголын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд үргэлжилж байна.
-МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаагийн үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.
-“Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Италийн Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны Өвлийн олимпын наадмын нээлт болно.
-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
Увс: “Миний монгол-Увс цагаан сар-2026” үзэсгэлэн худалдаа болно.
Завхан: "Амар байна уу" цагаан сарын үзэсгэлэн худалдаа болно.
Өмнөговь: “Түмэн тэмээний баяр” болно.
Төв: Цагаан сар үзэсгэлэн худалдаа болж байна.
Завхан: 24 суманд соёлын өвийг таниулах аян энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

































































Сэтгэгдэл