Филиппинд баривчлагдсан Монгол “тагнуулыг" Хятадтай ямар ч холбоогүй гэжээ

Aдмин / Хууль

Монгол Улсын иргэн, 30 настай Болд-Эрдэнэ Болдбаатарыг Филиппин улсад хууль бусаар тагнуулын мэдээлэл цуглуулсан хэмээн үзэж, баривчилсан тухай мэдээлэл цацагдаад буй.

Түүнийг өөрийн цэргийн намтар, ялангуяа БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн нисэхийн их сургуулиас авсан сөнөөгч онгоцны нисгэгчийн үнэмлэхтэй гэдгээ нуун дарагдуулсан, Замбалес мужид, цэргийн чухал байршлуудын ойролцоо байсан байдал, үйл ажиллагаа нь түүний тус улсад оршин суух зорилготой нь илт нийцэхгүй байна гэж үзэж буй юм.

Ням гарагт Филиппин улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Иба хот, Замбалес мужид баривчлагдсан Монгол Улсын иргэн нь Хятадын Засгийн газартай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байна.

“Бидний мэдэж байгаагаар энэ хүн Хятад улстай ямар нэгэн холбоогүй” хэмээн Элчин сайдын яамны дэд хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд дурьдсан бөгөөд мөн мөрдөн шалгалт үргэлжилжбайхад урьдчилсан дүгнэлт хийх нь үндэслэлгүй бөгөөд бодитой байдлын үндсэн зарчимд харшилна гэж анхааруулсан байна.

Н.Отгончимэг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.