Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ
Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулиудыг хөтөлбөрийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх талаар санал явуулжээ. Санал асуулгаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын 17 буюу 94.4 хувь нь аравдугаар сарын 1-нээс хичээл эхлүүлэх боломжтой гэж үзсэн бол Дотоод хэргийн их сургууль нь сургалтын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боломжгүй гэдэг санал ирүүлсэн. Хувийн их, дээд сургуулиудын хувьд 33 нь буюу 70.2 хувь боломжтой, 12 нь буюу 25.5 хувь боломжгүй, хоёр нь буюу 4.3 хувь санал ирүүлээгүй гэдэг дүн гарсан байна.
Боловсролын сайд П.Наранбаяр дээрх судалгааны дүнг үндэслэн их, дээд сургуулиудын удирдлагуудад ирэх хичээлийн жилийг есдүгээр сарын 15-аас эхлүүлэх чиглэл өгсөн байна. Дээд боловсролын тухай хуулийн дагуу их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө өөрсдөө батлан, хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрийн онцлогт нийцүүлэн тогтоож, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой байдаг аж.
Энэ нь цэцэрлэг, дунд, дээд сургуулийн хичээлийн жилийн нэгэн зэрэг эхлүүлэх нь эцэг, эхчүүдийн санхүү, цаг хугацааны ачааллыг нэмэгдүүлэх хүндрэл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээ бөгөөд монгол орны байгаль, цаг уур, хүн амын амьдралын хэв маяг, уламжлалт ахуй соёлын онцлогт нийцнэ гэж үзсэн байна. Намрын улиралд өрнөдөг ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл хангах зэрэг ажил болон мал аж ахуйд тулгуурласан өрхийн хөдөлмөрийн онцлогтой зохицож, зохистой нөхцөлийг бүрдүүлэн ажиллах нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой зэргийг харгалзан үзжээ.




































































Сэтгэгдэл
Зочин [66.181.181.134] 2026-03-13 21:11:37
Болноо. УБ хотын там болсон түгжрэлийг бодолцсон шийдвэр байна
багш [59.153.115.222] 2026-03-13 20:57:18
Өмнө сайд байсан Энхамгалан их дээд сургуулийн талаар утгагүй олон шийдвэр гаргаж байсаныг санах хэрэгтэй Наранбаяр аа 1. Төрийн өмчийн их дээд сургуулиудыг нэгтгэх гэв 2. Их дээд сургуулиуд дундын удирдах зөвлөл гэгч болж Бадарч гуайг дарга болгоно гэв 3. Их дээд сургуулиуд ижил мэргэжлээр элсэлт авахгүй гэв 4. Их дээд сургуулийн хичээл 8-р сард эхлэнэ гэв Эдгээрээс биелэгдсэн зүйл үгүй. Жаад бужигнуулаад өнгөрсөн. Наад шийдвэр чинь үүн шиг юм болох бий дээ. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, улирлын үргэлжлэх хугацаа, багш оюутнуудын ажлын ачаалал гээд олон юм холбоотой байдаг шүү
Зочин [66.181.186.207] 2026-03-13 13:59:52
Энэ хичээл эхлэх хаах хугацаанаас өөр зууралдах юм энэ сайдад алга уу?