ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Бие даалтын 7 хоногийг орон нутагт гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд, нийслэлд гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэ хүрээнд тухайн орон нутаг, сургуулийн онцлогтой уялдуулан сургалт, үйл ажиллагаа, дадлага сургалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, салбар, нэгжтэй хамтран хэрэгжүүлэх юм


































































Сэтгэгдэл