Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна.
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.11-т уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх,
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.7-д “уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах”,
Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын 3.5.1-т “хүүхдийг дээр дурдсан үйл ажиллагаанд оролцуулахдаа хүүхдийн өөрийн хүсэл, сонирхол, оролцох эсэх талаар шийдвэрийн үндсэн дээр эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авч оролцуулах бөгөөд тухайн арга хэмжээний хамрах хүрээ, хугацаа, байршил зэргээс хамааран бичгээр зөвшөөрөл авч оролцуулах” гэж тус тус заасан байдаг.
Дээрх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулах зөвшөөрөл”-ийг нотариатын цахим системд бүртгүүлж, баталгаажуулдаг болсон.
Иймд, эцэг, эх, асран хамгаалагч, морины эзэд, уяачид, нотариатчид, нотариатын үүргийг хавсран гүйцэтгэгч нар хүүхдийн эрхийг хангахад анхаарч, хамтран ажиллана уу.
































































.jpg)



Сэтгэгдэл