АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулж, одоогийн байдлаар 3 сэжигтнийг баривчлах арга хэмжээ аваад байна.
Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар Дорноговь аймгийн Сайншанд сум, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн явуулж байна.


































































Сэтгэгдэл
Мөнхийн зөрчил бульхаатай асуудал. [202.126.90.138] 2026-04-24 11:29:46
Ийм шалгалт Монгол ба Хятад улс оршиж байгаа цагт БАЙНГА ба ТОГТМОЛ хийгдэж байх болно. Байнга л хээл хахууль, элдэв зөрчил, хэрэг гарч байна. Хятадын тал буруутсан хүмүүсийг илрүүлж ТЭР ДОР НЬ цаазалчихна. Монголын тал түүгээр нь ДАЛИМДУУЛЖ "Бидний байцаах хүнийг Хятадын тал алга болгочихсон УЧИР бид монголын түшмэдэд хариуцлага хүлээлгэж чадахаа больчихлоо" гэсэн шалтаг заагаад өөдтэй хариуцлага ХҮЛЭЭЛГЭХГҮЙ. Нэг иймэрхүү зүйл БАЙНГА Л давтагдандаа.
Zochin [103.168.34.110] 2026-04-23 09:42:00
Deer doorgui idej uuh um. Haroutslagiin togtoltsoo sul bna. Ed horongo huraah yaliin hemjeeg nemegduuleh erhiig hyazgaarlah zereg arga hemjeenuud avah shaardlagartaia
Иргэн [64.119.29.146] 2026-04-22 17:43:09
Гаалийхан хамгийн багадаа 500 саяын байртай 3 машинтай, зуслангийн 300,400 саяын хустай бна лээ. Энэ нь хамгийн ядуу ажилтан нь. Гаалийхан тэрбумтангууд сайн шалга. яаж ингэж хөрөнгөжсөн бна?