ХААН Банкны аппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийхэд хураамжгүй боллоо
ХААН Банк эрхэм харилцагчдадаа зориулан 2026 оны 4-р сарын 23-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 6-ны өдрийг дуустал Khan Bank аппликэйшнээр Alipay хэтэвч рүү хийдэг гадаад гуйвуулгын үйлчилгээний хураамжаа 0₮ болголоо.
Ингэснээр ХААН Банкны харилцагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэлээр баталгаажсан Alipay-ийн хэрэглэгчид рүү 50,000-19,000,000 хүртэлх төгрөгийн гадаад гуйвуулгыг Khan Bank аппликэйшнээр дамжуулан ямар ч хураамжгүй, шуурхай шилжүүлэх боломжтой боллоо.
Харилцагч та тус үйлчилгээг ашиглахын тулд дараах энгийн шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:
- ХААН Банкны харилцах данстай, “Khan Bank” аппликэйшнтэй байх
- Хүлээн авагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэл нь болон “Alipay”-ийн хэрэглэгчийн хувийн мэдээллээ баталгаажуулсан байх
- Шилжүүлэг хийх ХААН Банкны харилцагчийн харилцах дансанд шилжүүлгийн мөнгөн дүн хүрэлцэхүйц үлдэгдэлтэй байх
Alipay-ийн хэрэглэгчийн хэтэвч руу гүйлгээ хийх үед хүлээн авагчаас “Alipay cross border remittance” цэснээс QR код үүсгүүлэн гадаад гуйвуулга хийх боломжтойг анхаарна уу.
Энэхүү үйлчилгээний давуу тал:
- Банкны салбарт очих шаардлагагүй
- Тухайн өдрийн ХААН Банкны бэлэн бус ханшаар бодогдоно
- Хурдан шуурхай, найдвартай
- Гүйлгээ хүлээн авагчийн QR кодыг уншуулах эсвэл гараар мэдээлэл бөглөхөд хүлээн авагчийн мэдээлэл нь давхар шалгагдах тул данс андуурч гүйлгээ хийх болон цахим залиланд өртөхөөс сэргийлнэ.
Зааварчилгаа:
- “Аlipay”-ийн хэрэглэгчийн хэтэвч рүү QR кодоор гүйлгээ хийх заавартай танилцах бол ЭНД дарна уу.
- Хүлээн авагч талаас QR код үүсгүүлэх заавартай танилцах бол ЭНД дарна уу.
- “Аlipay”-ийн хэтэвч рүү гараар мэдээлэл оруулан гадаад гуйвуулга хийх заавартай танилцах бол ЭНД дарна уу.
ХААН Банк “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay-тэй хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргаж, 2024 оны 11-р сараас хойш Khan Bank аппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн билээ.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк






























































Сэтгэгдэл