Шатрын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 148 шатарчин оролцож байна
Шатрын Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тэмцээн Тусгаар тогтнолын ордонд өчигдөр эхэлжээ.
Тэмцээн тавдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ. Нээлттэй ангилалд 85, эмэгтэй ангилалд 65, нийт 148 шатарчин оролцож байна.

Нээлттэй ангилалд өрсөлдөж буй 85 шатарчнаас их мастер нэг, олон улсын мастер долоо, ФИДЕ мастер 12, кандитат мастер гурав байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж буй 65 шатарчнаас их мастер хоёр, олон улсын мастер дөрөв, ФИДЕ мастер долоо, кандитат мастер 13 байгаа аж.





















































.jpg)












Сэтгэгдэл