А.Бат-Эрдэнэ "Дээд лиг"-ийн талбайд гарсан хамгийн залуу тоглогч боллоо

Aдмин / Спорт

“Улаанбаатар” багийн залуу тоглогч Алтансүхийн Бат-Эрдэнэ 16 нас 3 хоногтойдоо “Дээд лиг”-ийн тэмцээний анхны тоглолтдоо оролцлоо. Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн дүрмийн дагуу 16 нас хүрсэн тоглогч талбайд гарах эрхтэй. Тодруулбал тус дүрэм хэрэгжиж эхэлснээс хойш "Дээд лиг"-ийн тоглолтод хамгийн залуудаа оролцсон тоглогч болсон нь онцлох үйл явдал байлаа. Тус дүрэм гарахаас өмнө 16-с доош настайдаа лигийн тоглолтод оролцсон тоглогчид байдаг боловч энэ дүрмээс хойш хамгийн залуу нь А.Бат-Эрдэнэ юм. А.Бат-Эрдэнийн хувьд “Улаанбаатар” багийн тоглогч А.Тэмүүжингийн төрсөн дүү бөгөөд өнөөдөр ахынхаа хамт талбайд тоглосноороо мөн онцлогтой байлаа. А.Тэмүүжингийн хувьд "Дээд лиг"-ийн тэмцээнд 2 удаа түрүүлж байсан шилдэг тоглогчдын нэг бөгөөд МХБХ-ны оны шилдэг тоглогчийн шагналыг 2021 онд хүртэж байсан билээ.

Тус тоглолтод А.Тэмүүжин 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгч тоглолтын шилдэг болсон байна. Улмаар "Улаанбаатар" баг 7:1 харьцаатай "Улаангом" багийг хожиж, бүтэн 3 оноогоо авснаар лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тэд одоогоор "Централ Сталлионс" багтай оноогоор тэнцүү, хоорондын тоглолтдоо тэнцсэн учраас гоолын зөрүүгээр 1 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. МХБХ-ны Дээд лигийн тэмцээний 2-р тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд "Улаанбаатар" баг 11 тоглолтоос 9 хожиж, 2 тэнцээд байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.