COP17-г угтан хувийн хэвшлийнхэнтэй зөвлөлдөх уулзалт хийнэ
Монголын Бизнесийн Зөвлөл (BCM), МҮХАҮТ хамтран Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг даваа гарагт зохион байгуулна. Энэхүү уулзалт нь хувийн хэвшил, олон улсын төрийн бус байгуулллагын оролцоог нэмэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, боломжит түншлэлүүдийг бий болгох зорилготой юм.
Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах COP17 бага хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, газрыг нөхөн сэргээх, тогтвортой газрын менежмент, уян хатан байдлыг бий болгох шийдлийг хэлэлцэх юм.

































































Сэтгэгдэл