ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15088 болжээ

Aдмин / Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15088 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12084, орон нутагт 2999 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 20-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 70 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 17 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 44 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5351 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3809, 5-9 насны 1954 хүүхэд, 15-19 насны 1822 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 442, 25-29 насны 576 хүн өвдсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.