Монгол, Хятадын хилийн хамтарсан комисс Бээжин хотноо хуралдав

Aдмин / Нүүр

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 7 дугаар хуралдаан 2026 оны тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Бээжин хотноо боллоо. Хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа, Хятадын талаас Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан И-Ши нар тэргүүлэв. Хуралдаанд хоёр талын холбогдох хилийн хяналтын байгууллага, хил залгаа орон нутаг болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцсон байна.

Энэ удаагийн хуралдаанаар талууд “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”, мөн “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хэлэлцлээ.

Мөн улсын хил хамгаалалт, хил орчмын нутаг дэвсгэрийн хилийн хяналт, хууль сахиулах хамтын ажиллагаа, хилийн ус, хилийн бүсийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Түүнчлэн хил дамнасан байгууламж болох авто зам, төмөр замыг холбох зэрэг хоёр талын харилцан сонирхсон асуудлыг хэлэлцэж, хуралдааны дүнгээр Протокол байгуулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.