Баруун аймгуудын нутгаар ургамал муу ургажээ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс энэ сарын 20-нд гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамал нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу ургажээ.
Тодруулбал, Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Өвөрхангайн ихэнх, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар ургамал муу, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангайн зарим сумын нутгаар ургамал цухуйгаагүй байна. Харин Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг ургажээ.




































































Сэтгэгдэл
зочин [66.181.189.225] 2026-05-26 10:53:01
Ургамал муу ургасан гэжанх удаа сонсож байна, газрын гарц муу байна гэмээр юм.