Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо

Aдмин / Улстөр

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо.

БОЛОВСРОЛ:

  • 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
  • 2008-2012 онд МУИС-ийг улс төр судлал мэргэжил,
  • 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
  • 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөр

ЭРХЭЛСЭН АЖИЛ:

  • 2010-2011 он МАН-ын Бүсийн зохицуулагч,
  • 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
  • 2012-2013 он УИХ-ын Тамгын газар референт,
  • 2013-2015 он Зүүний хүчний холбооны зохицуулагч
  • 2017-2018 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
  • 2020-2024 он НИТХ-ын төлөөлөгч
  • 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2021-2025 МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
  • 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2025 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.