Л.Энх-Амгалан: ЕБС-иудад 300 мянган компьютер нийлүүлснээр 2 хүүхэд дундаа 1-ийг ашиглана
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээ хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа.
Тус тогтоолын төсөл батлагдсанаар,
-2026.09.01: 100.000 компьютер, 5000 ухаалаг самбар
2027. 02.01: 100.000 компьютер, 5000 ухаалаг самбар
2028.09.01: 100.000 компьютер, 5000 ухаалаг самбарыг бүх сургуульд нийлүүлж дуусна.
-Төсвийн хөрөнгөөр хийхгүй. Хөгжлийн банкны “Санхүүгийн лизинг” охин компани “Google”-тэй гэрээ хийж, 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр авна. 1 компьютерийг 1.5 сая төгрөгөөр худалдан авах бөгөөд худалдан авалтын тендерийг нээлттэй, ил тод зарлана.
- “Google” компаний “Chromebook”-ийн үйлдвэр Монголд орж ирнэ. Энэ намар угсралтууд хийгдсэнээр Монголд угсрагдсан компьютерүүдийг сургуулиудад нийлүүлнэ.
-ЕБС-иудад 1 компьютерын цаана 11 хүүхэд байгаа бол 300 мянгыг нийлүүлснээр 2 хүүхэд дундаа 1-ийг ашиглана.
-1 хүүхдэд 1 хиймэл оюун ухааны туслах багш, 1 багшид 1 хиймэл оюун ухааны туслах багш платформыг математик, монгол хэлний хичээлд нэвтрүүлнэ.
-PISA олон улсын үнэлгээгээр монгол хүүхэд дэлхийн бусад орны үе тэнгийн хүүхдээс 5 жилээр унших, бичих чадвараар сул байна. Хот, хөдөөгийн ялгаа 2-2.5 жилээр ялгаатай. Тиймээс “Pearson”, “Eduten”, “Medle” зэрэг хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлнэ.
-Хүүхэд бүрийг гарааны тэгш боломжоор хангах, мэдлэгийн хоцрогдлоос арилгах боловсролын салбарын шинэчлэл, чөлөөлөлт хийгдэнэ. Боловсрол хамгийн том мега төсөл юм" гэв.



































































Сэтгэгдэл