“Wonder Day” хүүхдийн баярын арга хэмжээнд урьж байна
Голомт банкны хамт олон бяцхан харилцагчид, хүүхэд багачууд болон нийт эцэг эхчүүддээ зориулан Wonder Day хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг 2 дахь жилдээ SocialPay Park дээр зохион байгуулах гэж байна. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхэн баярын өдрүүдээр Wonder Day арга хэмжээнд хүрэлцэн ирээд хамтрагч байгууллагуудын бүүтээр зочилж, хамгийн сонирхолтой хөтөлбөрт оролцон гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Хэзээ: 2026.05.30-2026.06.01
Хаана: SocialPay Park
Арга хэмжээнд оролцох байгууллагууд:

Мөн арга хэмжээний үеэр Голомт банкны асарт хүрэлцэн ирээд дараах хөгжөөнт тоглоом, үйл ажиллагаанд хамрагдаж, олон гэнэтийн бэлэг, урамшууллын эзэн болох боломжтой.
- Голомт банкны асар дээр Universe card болон The Color Card-ийг захиалж, газар дээр нь хэвлүүлэн авах. Карт захиалсан хүн бүрд гарын бэлэгтэй.
- SocialPay аппликэйшнээр “Азын хүрд” эргүүлэх. Шагналын санд Universe картын мерч бүтээгдэхүүн, худалдан авалтын купон болон бусад бэлгүүд багтана.
- Гэр бүл болон найз нөхдөөрөө хамтран волейболын хөгжөөнт тэмцээнд оролцох.
- Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчидтай уулзаж, гарын үсэг авах.
- Сансар огторгуйн сэдэвтэй асуулт, хариултын тэмцээнд оролцон Skate Card бэлгэнд авах.
Бяцхан санамж: Та Голомт банкны асарт карт захиалах бол бичиг баримттайгаа хүрэлцэн ирэхээ битгий мартаарай.
Нэмж дурдахад, Аль ч байгууллагын асарт худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС төхөөрөмж дээр, Голомт банкны бүх төрлийн карт эсвэл SocialPay аппликэйшнээр төлбөр төлсөн тохиолдолд 20%-ийн буцаан олголт авах боломжтой шүү. Мөн энэ нөхцөлийг биелүүлсэн хүмүүст SocialPay аппликэйшнээр “Азын хүрд” эргүүлэх 1 ширхэг эрх бэлэглэнэ.
Энхрий үрс, хөөрхөн дүү нараа дагуулаад “Wonder Day” арга хэмжээгээр заавал зочлоод гараарай.
Happy Children’s Day






.jpg)












.jpg)

.jpg)























































Доктор Л.Мөнх-Эрдэнэ: Огцруул
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
Хятад–АНУ–ОХУ-ын гурван талт уулзалт пүрэв гарагт АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болно
З.Мэндсайхан: 2027 оны төсөв тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, татварын реформоор дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ