Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амийг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа. З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийнхний амийг аварсан юм. Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас, "Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.