Зургадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос зургадугаар сард болох барилдааны хуваарийг зарлав.
Тодруулбал Монгол Бөхийн Өргөөнд
- 06-ны Бямба гарагт, 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох - Бүх цэргийн наадам-2026
- 07-ны Ням гарагт, 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
- 27-ны Бямба гарагт, 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадам-2026
- 28-ны Ням гарагт, 15:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадам-2026 болох аж.
Мөн Макс группийн шинэ бүтээн байгуулалт цахилгаан станцын шав тавих бөхийн барилдаан энэ сарын 5-ны Баасан гарагт Говь-Алтай аймгийн Төгрөг суманд болно.
Тус барилдааны түрүү бөх ₮20 сая, үзүүр бөх ₮10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр ₮5 саяын шагнал гардах юм.


































































Сэтгэгдэл