Загас агнах, барихыг хориглосон хугацаа энэ сарын 15-нд дуусна

Aдмин / Хууль

Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр дуусна. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлөө www.ezagas.mn сайтаас авах боломжтой. Ингэхдээ загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг мөрдөхийг БОУАӨЯ-наас мэдээлэв.

Ахуйн зориулалтаар энэ онд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт загас агнах, барих боломжтой. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрөл авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг чанад мөрдөнө. Хориглосон хугацаанд, хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнаж барихгүй, тор хэрэглэхгүй, загас барихдаа буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй, гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахыг хоригложээ. Мөн гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй, гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, сумын ЗДТГ, байгаль орчны хяналтын байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.

Загасны нөөц бол нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг учир иргэн бүр хууль тогтоомжоо мөрдөж, зөвшөөрөлтэй, хариуцлагатай, зохистой загасчлалыг хэвшүүлэн, гол, нуурын экосистем, загасны нөөцийг хамгаалахад хамтран оролцохыг тус яамнаас уриалжээ.


Сэтгэгдэл

Туул гол [202.55.191.194] 2026-06-05 12:41:31

Загас агнах хугацааг 8-р сарын 1-н хүртэл сунгавал зөв санагдах юм. Учир нь загас хэт буруу агналтаас хамаарч маш ховордсон болохоор ижлээ олж нийллэгт орж чадахгүй байна. Ихэнх үржил цаг хугацаандаа явагдахгүй байгаагаас загас ховордох гол суурь шалтгаан үүсч байгааг хуучны загасчид, хөгшид хүүрнэж байна. Мөн манай орон далай тэнгист байдаг шиг хягааргүй загасны нөөцтэй биш тул үйлдвэрлэлийн зориулалтаар загас агнахыг зөвшөөрч боломгүйг анхаарч судлаж өөр шийдэл гаргах буюу үржүүлж өсгөх арга хэмжээг авах нь зөв болох байх шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.