Элсэлтийн шалгалтад 49 мянга гаруй шалгуулагч бүртгүүлжээ

Aдмин / Боловсрол

Боловсролын үнэлгээний төвөөс 2026 оны Элсэлтийн шалгалтад нийт 49.014 шалгуулагч бүртгүүлсэн талаар мэдээлэв.

Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувийг энэ оны төгсөгчид эзэлж байгаа бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Харин хүйсийн хувьд бүртгүүлэгчдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй шалгуулагч эзэлж байгаа аж.

Шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл Улаанбаатар хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн нь элсэлтийн шалгалтад хамрагдах сурагчдын тоо хот, хөдөөгийн бүсэд харьцангуй ойролцоо байгааг харуулж байна.

Хичээл сонголтын хувьд шалгуулагчид математик, англи хэл, нийгэм судлалын хичээлийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.