Филиппинд хүчтэй газар хөдөлсний улмаас
Филиппиний өмнөд нутагт орших Минданао арлын эрэг орчимд даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 32-т хүрч, олон арван хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын гамшгаас хамгаалах албаныхан мэдээлжээ.
Филиппиний эрх баригчид эрэн хайх, аврах ажиллагааг эрчимжүүлээд байна.
Иргэний хамгаалалтын албаны хүмүүсийн мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаанд цэргүүдийг болон гамшгийн үед хариу арга хэмжээ авах багийг дайчлаад ба албанынхан Минданао аралд нурангид дарагдсаны улмаас, мөн хөрсний гулгалтад өртсөний улмаас 32 хүн амиа алдаж, 134 хүн бэртсэн гэх урьдчилсан мэдээллийг нягтлан шалгаж байгаа аж.
Филиппиний өмнөд нутаг, Индонезын хойд нутаг болон Борнео арал дахь Малайзын Сабах мужид цунамийн түгшүүр зарлаж, далайн эрэг орчмын бүсийн оршин суугчдыг аюулгүй, өндөр газар руу нэн даруй нүүлгэн шилжүүлээд байсан хэдий ч зургаа гаруй цагийн дараа сэрэмжлүүлгийг цуцалжээ.
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос ЖР. Минданао аралд гамшгийн эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахыг үүрэг болгож, хүмүүнлэгийн тусламж, нүүлгэн шилжүүлэх төвүүдийг бэлтгэх, аврах ажиллагаанд бэлэн байхыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. "Засгийн газар шуурхай ажиллаж байгаа бөгөөд бид Минданаог хөсөр хаяхгүй" гэж тэрбээр мэдэгджээ.



































































Сэтгэгдэл