Гол нуурууд орчмын 399 байршилд урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэн ажиллаж байна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд багачуудыг усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Усыг Бүү Бас” нөлөөллийн аяныг 6-р сарын 15-наас 9-р сарын 15-ны хүртэл хугацаанд өрнүүлж байна.

Улсын хэмжээнд 2021-2025 онд усны ослын улмаас 464 хүн (359 нь том хүн, 105 хүүхэд) амь насаа алдсан байна. Шадар сайдын 2026 оны 27-р тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэн ажиллаж байна.

Завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж, усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хяналт шалгалтын хүрээнд 4320 зөрчлийг арилгуулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.