АНУ, Ираны хооронд байгуулсан санамж бичигт Д.Трамп гарын үсэг зуржээ
АНУ, Ираны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баталжээ.
“Санамж бичигт гарын үсэг зурсан” гэж тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтай уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.
Д.Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, санамж бичигт Версальд гарын үсэг зурсан гэдгээ дурдаад “Дөнгөж сая гарын үсэг зурчихлаа” хэмээн нэмж дурджээ.
Д.Трамп, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар уг санамж бичигт гарын үсэг зурсан тухай өмнө нь "NewsNation" сувгийн сурвалжлагч Келли Мейер АНУ-ын нэгэн албан тушаалтныг эш татан мэдээлсэн байна.
Axios-ын сэтгүүлч Барак Равидын мэдээлснээр, “Д.Трамп Версалийн ордонд Францын Ерөнхийлөгчтэй оройн зоог барих үеэр хэлэлцээрийн хуулбарт гарын үсэг зурсан” бөгөөд “гарын үсэг зурсан баримт бичгийн зургийг Иран болон зуучлагч орнуудад илгээсэн” байна.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс баасан гарагт Женевт болох албан ёсны ёслолын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна.
Д.ЖАРГАЛ
































































Сэтгэгдэл