ЗГ: Наадмаар нийт 10 хоног амрах эсэх асуудлыг хэлэлцэж байна

Aдмин / Нүүр

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний их баяр наадмаар нийт 10 хоног амрах эсэх" асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар,

--“Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаас санаачлан боловсруулан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос санаачлан боловсруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-“Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл

иргэн [59.153.86.144] 2026-06-24 10:44:34

3 хоног амраад наадмадаад болоо шүү дээ. Олон хоног амрах шаардлага байхгүй. Ажлын эрч хүч суларна. Наадмын дараа намар гэдэг. Улсын ажил их байхад юун олон хоног амрах гээд байдаг юм. Амрахыг хүсээд байгаа хүмүүсийг нь өөрсдөө амарна биз. Хэн ч хориогүй. Зуны амралт эхнээсээ эхлээд явж байна.

an [66.181.177.130] 2026-06-24 09:47:00

amrahgui geed yah ym jild gants udaa amraj baihad cin. ugaasaa amraltgvi l ajillaj baina

Зочин [66.181.178.157] 2026-06-24 09:37:18

болио боль хөгжлийн саад сайд

Аа [202.126.90.235] 2026-06-24 09:33:51

Яасан ч их амардагын хятадуудаар ажлаа хийлэгчихээд.хөгжил дэвшил яриад ч хэрэггүй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.