Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн асуудлыг шийдвэрлэжээ.

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ удаагийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтыг сунгах эсэхийг хэлэлцээд, долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амрах шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээрээ амарна.

Долдугаар сарын 20-ны даваа гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эхлэх аж. Иймд Зам, тээврийн яам болоод харъяа салбар байгууллагуудын хариуцлагатай жижүүр, эргүүлүүд 24 цагаар байнгын бэлэн байдалд ажиллах болно.


Сэтгэгдэл

Chono [121.149.150.106] 2026-06-28 15:33:17

Dampuursan idej uuj hanadgui ymar haashaa uls ve

Зочин [103.229.121.226] 2026-06-24 18:24:46

Жил бүр 10-15 хүртэл амрана гд л тогтчихооч дээ. Дунд хагас бүтэн таарвал таарахгүй бол тэр л биздээ. Ззавал нэг юм санаачилж хийсэн ыолж харагдах гд япчих юм. Наад 10 хоног амрах нтрийг чинь хэлэлцэж байх хугацаанаа өөр хэрэгтэй зүйл хэлэц л дээ мангуунуудаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.