Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд Кэйко Фүжимори тэргүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Перугийн Сонгуулийн үндэсний хороо маргаантай саналын хуудсуудыг хэдэн долоо хоногийн турш дахин шалгасны эцэст даваа гарагт 100 хувь тоолж дууссаны дараах байдлаар тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Кэйко Фүжимори тэргүүлжээ. Эцсийн дүн мэдээгээр, консерватив үзэлт К.Фүжимори 9223396 буюу 50.135 хувийн саналаар тэргүүлсэн бол зүүний үзэлт Роберто Санчес 9173755 буюу 49.865 хувийн санал авчээ.

Удаан үргэлжилсэн санал тооллогын үйл явц дууссаныг К.Фүжимори сайшаагаад, олон нийтийн сүлжээний хуудсаараа "Сонгуулийн үндэсний шүүгчдийн зөвлөлийн албан ёсны шийдвэрийг туйлын даруу, хянуур, хариуцлагатайгаар хүлээх болно" хэмээн мэдэгдсэн байна. Перугийн Сонгуулийн үндэсний шүүгчдийн зөвлөл ялагчийг долоодугаар сарын 3-нд албан ёсоор зарлахаар төлөвлөж байгаа ажээ. Харин Р.Санчес үүнээс урьтаж ойрын өдрүүдэд хуулийн дагуу давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.