Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ. Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. Улмаар Ардчилсан намын бүлгийн завсарлага өнөөдөр дуусаж, дахин сунгах хүсэлт гаргасан боловч УИХ-ын дарга татгалзав. Үргэлжлүүлэн М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох нууц санал хураалт явуулахад 91 гишүүн оролцсоноос 77 нь дэмжсэнээр УИХ-ын тогтоолыг баталлаа. Түүний хувьд Монголбанкинд тасралтгүй 16 жил ажиллажээ.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол:
- 1992-2001 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
- 2001-2004 онд Япон улсын Хакүо ахлах сургууль,
- 2004-2008 онд Япон улсын Хакүо их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
- 2007-2008 онд АНУ-ын Индианагийн их сургууль,
- 2014-2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2011-2013 онд Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн,
- 2013-2016 онд Монголбанкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч,
- 2016-2017 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал,
- 2017-2026 онд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар,
- 2026 оноос Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар ажилласан.




























































Сэтгэгдэл