Богдхан уулын дархан цаазат газар төрийн бүх үйлчилгээг e-business.mn системд шилжүүллээ
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү хүртээмжтэй, шуурхай, ил тод хүргэх зорилтоор И-Монгол академи УТҮГ-тай хамтран хөгжүүлж, 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн e-business.mn цахим системээр төрийн бүх үйлчилгээг нэвтрүүлхээр боллоо.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр иргэн, аж ахуйн нэгжүүд ирүүлсэн хүсэлтийг Хамгаалалтын захиргаа хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хүлээн авч, ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх, хүсэлт гаргагч нь өөрийн хүсэлтийн шийдвэрлэх явцыг бодит цаг хугацаанд хянах боломжтой. Тухайлбал, хүсэлт аль мэргэжилтэнд хуваарилагдсан, ямар шатанд шийдвэрлэгдэж байгаа, шийдвэрлэх хугацаанаас хэдэн хоног өнгөрсөн болон эцсийн шийдвэр гарсан эсэх зэрэг мэдээллийг ил тод, нээлттэй харах боломжтой болсон нь төрийн үйлчилгээний ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх ахиц юм.
Цахимаар авах боломжтой үйлчилгээ:
1. Газар ашиглах гэрээ дүгнүүлэх хүсэлт
2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний санал авах;
3. Бусад төрлийн хүсэлт
- Цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээний трассын зураг зөвшилцөх;
- Газар ашиглах гэрээ байгуулах;
- Аялал жуулчлалын болон барилгын түр хашаа барих;
- Мэдээллийн санд барилга бүртгүүлэх;
- Хамтран ажиллах хүсэлт;
- Үйл ажиллагаа явуулах өргөдөл, хүсэлт;
- Мод тарих гэрээ байгуулах;
4. Гомдол, санал болон бусад хүсэлт гаргах гэх мэт.
Цахим үйлчилгээг авах дараалал
E-BUSINESS.MN цахим системд дан системээр нэвтэрнэ.
“Цэс” хэсгээс “Үйлчилгээ” цэсийг сонгоно.Хайлтын хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт хүсэлт гаргах” гэж бичиж хайна.“Үйлчилгээ авах” товчийг сонгоно. Өөрт шаардлагатай үйлчилгээний төрлийг сонгон “Үргэлжлүүлэх” товчийг дарна.Шаардлагатай баримт бичгийг PDF хэлбэрээр хавсаргаж, мэдээллээ бүрэн бөглөнө.Хүсэлтээ илгээсний дараа системд “Амжилттай” гэсэн төлөв харагдаж, хүсэлтийн дугаар үүссэнээр үйлчилгээ амжилттай бүртгэгдэнэ.
Цахим үйлчилгээний давуу тал
-Төрийн үйлчилгээг 24 цагийн турш, цахимаар авах боломжтой.
-Байршлаас үл хамааран хүсэлтээ гаргаж, баримт бичгээ цахимаар хавсарган илгээх боломжтой.
-Хүсэлтийн шийдвэрлэлтийн бүх үе шатыг бодит цаг хугацаанд хянах боломжтой.
-Хүсэлт аль мэргэжилтэнд хуваарилагдсан, ямар шатанд шийдвэрлэгдэж байгаа, шийдвэрлэх хугацаа болон эцсийн шийдвэрийг ил тод харах боломжтой.
-Хүсэлтийг хуульд заасан хугацаанд шуурхай, ил тод шийдвэрлэнэ.














.jpg)



















































Сэтгэгдэл
Toli [185.164.37.201] 2026-07-16 05:39:06
Bogd uulaandaa hun gishgeh gazargui boltol bituu beton baishin barj, baigal orchnoo „betonoor awsalj“ awsan daa. Ter öörchlölt gedgeeree jirin humuus jild neg zun zusland gardag baisan zuni zuslanguudiig- Bogd darhan zaazat uulaa sullanaa gej bugdiig n buulgasnaa- daraa n öörsdöö ter „ardchilal“ gej hashgirah durtai tolgoi hooson jumnuud huwaagaad awchihsan daa. Öör ju helehew, ene zadah, törd juuch ariun jum gej baihgui. Hooson hii ug