АҮЭБЯ: АИ92 автобензинийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүллээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотой мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд, Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн долоодугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна.
Олон улсын нөхцөл байдал тэр дундаа манай улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бид бодитоор үнэлж улсаа шатахуунаар тасралтгүй хангах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно хэмээжээ.
Уг мэдэгдэлд дурдсанчлан шатахуун импортлогч компаниуд АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулан борлуулж байгаа юм байна.














.jpg)



















































Сэтгэгдэл