“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
Тун удахгүй болох хичээлийн шинэ жилийн баярыг угтан Голомт банкнаас “Back to school” кредит картын урамшууллаар харилцагчдадаа бэлэг барьж байна.
Голомт банкны кредит карт эзэмшигч та 2026.08.17-2026.09.05-ныг дуустал сонгогдсон худалдаа, үйлчилгээний байгууллагаас зээлийн эрхтэй кредит картаараа худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголтыг авах боломжтой. Ингэхдээ заавал Голомт банкны ПОС төхөөрөмж дээр картаа уншуулсан байх шаардлагатай.
Мөн буцаан олголт авахын тулд та төлбөр төлөхөөсөө өмнө loyalty.golomtbank.com эсвэл SocialPay аппликэйшнийг ашиглан “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг хийсэн байх ёстойг битгий мартаарай.
Харин та хараахан Голомт банкнаас кредит карт захиалж амжаагүй бол заавал салбар дээр очихгүйгээр гар утсаараа Виртуал кредит картыг идэвхжүүлэн ашиглах боломжтой юм. Голомт банк Виртуал кредит картыг төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа санал болгож байгаа тул та өөрийн хэрэглээнд тохирсон картыг “SocialPay аппликэйшн – Хэтэвч” цэсээр идэвхжүүлээрэй.
Урамшуулалд хамрагдахын өмнө дараах санамжтай заавал танилцаарай.
- Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байна.
- “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг өмнө нь заавал хийсэн байна.
- Голомт банкнаас хэрэгжүүлж буй бусад урамшууллын хүрээнд нэг байгууллагаас буцаан олголт давхардаж олгохгүй.
Яг одоо хэрэгжиж буй урамшууллын талаар мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.
Эрхэм эцэг эхчүүд, оюутан залуус та бүхэн хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хийхдээ Голомт банкны кредит картаар гүйлгээ хийгээд урамшуулалдаа амжиж хамрагдаарай.
Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн кредит картын нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.


.jpg)





































































Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан”
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав
Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо
Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Голомт банк “Монгол Улсын шилдэг дижитал банк”-аар дахин шалгарлаа
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа