Ц.АНАНДБАЗАР: Томоохон компани удирддаг хүнд хувийн жижиг сонирхол байдаггүй, байшин, машинтай болъё, таван төгрөг хулгайлчихъя гэх сэтгэлгүй болдог
- 2019-02-13 03:49:11
-
2019-02-13 03:49:11
Ё.Баатарбилэг: Яамны удирдлагуудыг огцруулах, чөлөөлөхтэй холбоотой өргөдөл гомдол надад ирээгүй
-СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЛОО-
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын биет бус өв, чулуун соёлын өвийн асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өгөв.
Тэрбээр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж, гурван асуудал танилцуулагдаж тодорхой шийдвэрүүд батлагдан гарсан. Соёлын биет бус өвийн тухай болон Чулууны өвийн тухай үндэсний хөтөлбөрүүд батлагдлаа. Энэ асуудал олон жил яригдсан. Юнескогийн соёлын өвийн бүртгэлд Монгол Улсаас хэд хэдэн өв бүртгэгдсэн байдаг. Юнескогийн конвенцэд Монгол Улс 2005 онд элсэн орсноос хойш долоон соёлын өв бүртгэгдсэн байдаг.
Тодруулбал, 2009 онд Морин хуур, 2009 онд Монгол ардын дуу, 2009 онд Монгол Хөөмий, 2010 онд Монгол Баяр наадам, 2010 онд Бүргэдээр ан хийх зан үйл, 2013 онд Монгол гэрийн уламжлал, зан үйл, 2014 онд Шагайн харваа бүртгэгдсэн байдаг.
Мөн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт гэж бий. Үүнд долоон биет бус өв бүртгэгдсэн байдаг. Үүнд, монгол бүжиг, монгол цуур, монгол тууль, монгол лимбэ, уран бичлэг, ботго авахуулах зан үйл, уул овоо тахих зан үйл багтсан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 80 орчим соёлын биет бус өв хамаарагдаж байна. Эдгээрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлагдсан Үндэсний хөтөлбөрөөр цаашид хамгаалах, олон нийтэд түгээн сурталчлах, залуу хойч үед өвлүүлэх, гадаад дотоодод түгээн сурталчлах, аялал жуулчлалд хувь нэмэр оруулах зэрэг бүх талаас нь 2023 он хүртэл хэрэгжүүлнэ.
Мөн чулуун соёлын өв хөтөлбөрийг баталлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эртний түүх соёлын дурсгалтай чулуу, хөшөө дурсгалууд, хадны сийлбэр, сүг зургуудыг соёлын өвийн нарийн жагсаалтад оруулж, хадгалж хамгаалах, мэдээллийн нэгтсэн сантай болгох, аялал жуулчлалын томоохон бүтээл болгох зорилготой. Энэ хөтөлбөр 2024 он хүртэл хэрэгжинэ. Эдгээр хөтөлбөрийн санхүүжилтийг улсын төсвийн болон орон нутгийн төсөв, гадны зээл тусламж, олон улсын байгууллагын тусламж зэргээр хэрэгжинэ" гэв.
Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөг хэрэгтэй вэ?
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24.2 тэрбум хэрэгтэй гэж байгаа. Улсын төсвөөс 2.3 тэрбум, орон нутгийн төсвөөс 275 сая төгрөг, гадаадын буцалтгүй тусламжаар 20.4 сая төгрөг, зээл тусламжаар 1 тэрбум, бусад эх үүсвэрээс 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулна хэмээн төлөвлөсөн байгаа.
-БСШУС-ын хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантайгаа хамтарч ажиллаж чадахгүй гэж албан бичиг өгсөн сураг бий. Энэ тал дээр тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Өнгөрсөн хугацаанд тус яаманд яригдсан боловсон хүчний халаа, сэлгээ, удирдлагын түвшинд зөрчилтэй байгаа асуудлууд нилээдгүй яригдсан. Салбарын сайдаар томилогдоод удаагүй байна. Иймд яамны удирдлага, харъяа байгууллагын дарга нартай уулзах уулзалтууд хийгдэж байна. Тодорхой нэр бүхий удирдлагуудтай холбоотой тэднийг огцруулах, чөлөөлөх асуудалтай холбоотой өргөдөл гомдол одоогоор надад ирээгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газарт хүргүүлсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар яамны удирдлага, томилогдсон албан тушаалтнууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлээд явж байна.
-ЕБС-ийн сурагчдын сургалтын цөм хөтөлбөрийн өөрчлөлтөд хэрхэн хандаж байна вэ?
-Цөм хөтөлбөр нэрийдлээр маш олон хичээлийг заавал үзэх шаардлагатай гээд оруулчихсан байдаг. Гэтэл сурагчдын ачаалал асар их нэмэгдсэн. Өнөөдөр 12 дугаар ангийн хүүхэд өдөр болгон долоон цагаар хичээллэж байна. Бага ангийн хүүхэд өглөө найман цагт гэрээсээ гараад орой 17:00 цагт орж ирж байгаа. Иймд сургалтын агуулгыг эргэн харах шаардлагатай. Бүх ангийн хүүхдүүд олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байгаа эсэхийг судлан ойрын үед танилцуулах үүрэг өгөөд байгаа. Дэлхийн жишиг ямар байна, манай улсынх ямар байна гэдэг асуудлыг судалж үзэхийг үүрэг болгосон. Үндсэндээ цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харах шаардлага байгаа. Миний хувьд хугацаа богино байгаа учраас явж байгаа үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллана. Аль болох нэмж туршилт явуулахгүй байх бодлого баримтална.
- 2019-02-12 00:13:46
-
2019-02-12 00:13:46
БСШУСЯ-ны хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн даргаа чөлөөлүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ
Өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа сайдын хувиар хамгийн сүүлд олон нийтэд хандан үг хэлэхдээ “Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. Манай яаманд гурван сарын өмнө томилогдож ирсэн хууль ёсны гэх Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш энэ салбарын бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч гэсэн үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү” гэсэн.
Түүний ярианаас үүдэн БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тогтжээ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна.
Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргаас нь чөлөөлөх асуудлыг салбар хариуцсан сайд нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх хуультай.
Тиймээс бид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй холбогдож энэ талаар тодруулахад тэрбээр “Ажлаа хүлээж аваад удаагүй учраас бичиг баримтуудтайгаа танилцаж амжаагүй байна. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаагүй байна” гэх хариултыг өглөө. Тэрбээр сайдаар томилогдсон өдрийнхөө шөнө ажлаа хүлээн авсан байна.
Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Боловсролын яамны газрын дарга нар Б.Баярсайхантай хамтарч ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн шаардах бичгийг албан ёсоор Засгийн газарт хүргүүлжээ. БСШУС-ын сайд Б.Баярсайханы хувьд өмнө нь салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан.
Энэ удаа ч мөн дээрхтэй адил нөхцлөөр түүнийг ажлаас нь чөлөөлүүлэхийг БСШУС-ын яамны ажилчид гаргажээ.
Б.Баярсайханы хувьд өмнө нь сэтгүүл зүйн салбарт удирдах албан тушаал хашиж байсан хүн юм. Мөн жүжигчин Б.Амарсайханы эгч гэдгийг нь олон нийт андахгүй мэддэг.
Ямартай ч хамгийн чухал салбаруудын нэг болох боловсролын яамны удирдлагуудын дунд үл ойлголцох нөхцөл байдал үүссэн нь үнэн. Өмнөх сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа ажлаас нь чөлөөлүүлэхийг хүссэн захиас үгийг хэлж тэр чиглэлийнх нь дагуу яамдын хэлтсийн дарга нар нь хөдөлдөг “БУРУУ” жишиг тогтох вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий боллоо. Учир нь Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, харин төрийн албан хаагчдын хоорондын таарамжгүй харилцаанаас ийм нөхцөл байдал үүсээд байгаа тухай эх сурвалж мэдээлж буй.
Т.ХУЛАН
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС Байгаль нуурт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан ч ОХУ хүлээн зөвшөөрөөгүй
З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Тавантолгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах
Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг Ж.Чинбүрэн ахална
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
Л.Оюун-Эрдэнэ: Он гараад залуу гэр бүлийг дэмжих орон сууцжуулалтын багц зарлана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгоно
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв
Мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцагт нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ
Иргэн бүрд олгосон 135 мянган төгрөгийн ногдол ашиг шалгах заавар