Шар айрагны наадам болж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

beerХБНГУ-ын Мюнхен хотын оршин суугчид болон жуулчид дэлхийн шар айрагны хамгийн том наадам буюу “Октоберфест”-ийг тэмдэглэж байна. Өнгөрсөн амралтын өдөр нээгдсэн тус наадам ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэхүү наадамд Баварийн үндэсний хувцсаар гоёсон хэдэн мянган хүн оролцож байгаа аж.

Баварийн угсаа залгамжлах хунтайж Лудвигийн гэрлэх ёслолыг тохиолдуулан энэ наадмыг анх 1810 онд зохион байгуулж байжээ. Жил бүр энэ наадмын үеэр шар айрагны үнэ өсдөг ажээ. Одоо нэг литр шар айраг 10 гаруй евро буюу 11 орчим долларын үнэтэй байна. “Октоберфест”-ийг зургаан сая орчим жуулчин үзэж сонирхож, шар айраг ууна гэж зохион байгуулагчид нь тооцоолжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭbeer

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000