Жагсагчдын эсрэг хүйтэн даралттай ус шүршсэний улмаас олон хүн бэртжээ
Энэ сарын 14-ний 13:00 цагийн орчим БНСУ-ын иргэний нийгмийн 53 байгууллага оролцсон, нийт 100.000 орчим иргэний нэгдсэн томоохон бослого болжээ. Тэдгээр иргэд хөдөлмөрийн хуулийн шинэчлэлт, өндөр настан, залуучуудад ажлыг байрыг нэмэгдүүлэх, цагаан будаа болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах зэрэг олон асуудалд байр сууриа илэрхийлэн жагссан байна.
Энэ үеэр 60 мянга гаруй цагдаа аюулгүй байдлыг сахин хамгаалахаар ажилласан бөгөөд жагсагчид цагдаагийн автобусыг эвдэж, гарт барьсан зүйлсээрээ цагдаа нарын эсрэг тэмцжээ. Энэ үеэр цагдаа нар жагсагчид руу хүйтэн даралттай усаар шүршсэний улмаас хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн байна. Гунхамүнээс Сөүлийн төв талбай орох замыг хаасны улмаас жагсаал хурцадмал байдалд шилжжээ. БНСУ-ын хэвлэлүүдэд энэхүү жагсаалыг сүүлийн хагас жилд гараагүй маш том бослого байлаа хэмээн мэдээлсэн байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл