Мьянмарт дахин усан онгоц осолджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad
Мьянмарын баруун хойд хэсгийн эргийн ойролцоо 230 орчим зорчигчтой гатлага онгоц осолдож, живжээ. Мьянмарын албаныхан 169 зорчигчийг аварч, 59 хүний цогцосыг 30 орчим метрийн гүнд живсэн хөлгийн дотроос олж гаргасан байна. Хоёр давхар тавцан бүхий гатлага онгоц Чаупхью хотоос хөдөлж, 80 орчим км аялсны дараа осолдсон аж. Албаныхан ослын шалтгааныг даац хэтрүүлсэн болон цаг агаар муу байсантай холбон тайлбарлаж байна. Өмнө нь Мяньмарт 100-200 зорчигчтой усан онгоц живж 50 хүн амиа алдаж олон зорчигч ор сураггүй алга болж байсан харамсалтай үйл явдал болж байсан юм.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.