“Монгол бичгийн өдөр”-өөр уран бичээчид бийрийн эрдмээ үзүүлэв

Д.Тулга / Нүүр

Баянзүрх дүүргийн 28 хорооны нийгмийн ажилтан, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, монгол хэл уран зохиол, зураг хөдөлмөрийн багш, цэцэрлэгийн эрхлэгч, төрийн бус байгууллагын төлөөлөл , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон 260 гаруй хүн хамрагдсан монгол бичгийн өдөрлөг болж өндөрлөлөө. Уг өдөрлөгийг УИХ-ын гишүүн Д.Арвин санаачилсан бөгөөд БЗД-ийн ЕБС-ийн 84 дүгээр сургуулийн хурлын зааланд болсон байна.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Гавьяат багш, доктор профессор Ш.Чоймаа монгол бичиг сурахын ач холбогдол, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа Монгол бичгийн цагаан толгойг таниулах долоон титмийн арга, докторант Н.Нарангэрэл Монгол хэлний шинэ хууль, түүний агуулга, ач холбогдол сэдвээр илтгэл тавив. Үүний дараа Монгол уран бичлэгийн үзүүлбэрийг зураач уран бичээч Э.Найдандорж, уран бичээч Ё.Мөнхбат, Б.Шаравнямбуу, Б.Нямаа нар ирсэн зочдын сэтгэлийг бийрийн эрдэмд дуудав. Энэ үеэр уран бичээчид бийрийн бичгийн сургалтыг иргэдэд зааж тэдний хүссэн үгийг бичиж өгчээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.