ШУТИС 2019 онд хиймэл дагуул хөөргөнө гэв

Д.Тулга / Боловсрол

hiimel daguul

ШУТИС-ийн санаачлагаар ШУТИС, МУИС, Японы Кюүшүгийн Технологийн Институтийн хамтарсан баг “ШУТИС - 60” ойн хүрээнд хиймэл дагуул хөөргөхөөр анхны онлайн хурал хийлээ.

Хурлаар жил бүр зохион байгуулагддаг “Birds” хөтөлбөрийн алинд нь хамрагдах боломжтой талаар болон ШУТИС, МУИС сургуулиуд газрын станц хамтран ашиглах гэх мэт асуудлуудыг хэлэлцсэн байна. Хуралд ШУТИС-иас БАТС-ийн профессор Ч.Баасандаш, МехТС-ийн профессор Б.Эрдэнэбат, Т.Энхболд, Б.Баасандорж, Г.Амармэнд, Г.Мөнхжаргал, А.Жаргалсайхан оролцсон бол МУИС-иас Сансар судлал / Зайнаас тандан судлах ОУ-ын лабораторын профессор Р.Цолмон, Т.Төртогтох, Н.Энхжаргал, КТИ – профессор CHO Mengu нар оролцсон байна.

Энэхүү Birds хөтөлбөр нь КТИ болон Олон үндэстнүүдийн хамтарсан баг хиймэл дагуул хийж хөөргөх хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь жил бүрийн 10 дугаар сард эхэлдэг бөгөөд эхний Birds-I хөтөлбөрт Монгол Улс оролцож “МУИС” Мазаалай хиймэл дагуулыг 2015 онд эхлэж 2017-07-07-нд хөөргөсөн. Харин Birds – II 2016 онд эхэлсэн 2018 оны 8 сард хөөргөсөн, Birds – III 2017 онд эхэлсэн 2019 оны зун хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.