БАЙР СУУРЬ: Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж мэдэх таван гишүүн ЮУ ГЭВ

Т.Хулан / Улстөр
  • 2019-03-12 07:49:03
  • 2019-03-12 07:49:03

    БАЙР СУУРЬ: Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж мэдэх таван гишүүн ЮУ ГЭВ

    photo

    Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос УИХ-д хүргүүлж, хэлэлцүүлнэ гэх мэдээлэл гарсан. Бид дээрх гишүүдээс уг асуудлаар тайлбар сонслоо.

    Ж.ЭНХБАЯР: ШААРДЛАГАТАЙ БОЛ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗААД ШАЛГУУЛАХАД БЭЛЭН

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд гадаадад томилолттой явж байгаа аж. Гэхдээ тэрбээр өмнө нь уг асуудлаар маш тодорхой байр сууриа илэрхийлж байсныг сануулья.

    Тэрбээр “Миний хувьцаа эзэмшдэг хөдөө аж ахуйн чиглэлийн компани мэргэжлийн яамныхаа зарласан хөтөлбөрт төсөл бичээд барьцаа хөрөнгөө тавиад, төсөл шалгаруулалтын гурван шалгуурыг даваад зээлээ авсан. Гэхдээ энэ улс төр болж хувирч байгаа учраас Хас банкнаас зээл аваад төлсөн. Монголынхоо ард түмнээс уучлал гуйсан.

    Би өөртөө үнэхээр итгэлтэй байна. Улс төрд ороод 18 жил болж байна. Энэ хугацаанд тендер авч үзсэнгүй, улсын үйлдвэрийн газар бараа шахдаг, концесс авдаг олон зүйл бий. Би үүнд оролцдоггүй. Анх удаа миний хувьцаа эзэмшдэг компани ЖДҮХС-аас зээл авсан. Тиймээс шаардлагатай бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна” гэсэн.

    Түүний хувьд үхрийн аж, ахуй эрхлэх ажлын хүрээнд ЖДҮХС-аас зээл авсан гэгддэг ч зээлсэн мөнгөө мөн ББСБ-аар дамжуулан өндөр хүүтэйгээр хүүлсэн байх магадлалтай гэх мэдээлэл бий.

    Х.БОЛОРЧУЛУУН: БҮРЭН ЭРХЭЭС МИНЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ХҮМҮҮС Л ИЙМ ЮМ БИЧЭЭД, ЯРИАД ЯВЖ БАЙГАА БИЗ

    УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд “Юу гэж тийм юм байдаг юм. Прокуророос ямар нэгэн мэдээлэл сонсоогүй байна. Бүрэн эрхээс минь түдгэлзүүлэхийг хүссэн хүмүүс л тийм мэдээлэл бичээд, яриад явж байгаа биз дээ. Өөр юу байв гэж” гэх тайлбарыг хэлсэн юм.

    Тэрбээр өөрийн эзэмшлийн “Дорнод Гурил” компанидаа ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан.

    Н.ОЮУНДАРЬ: БИ ТИЙМ ЗҮЙЛ СОНСООГҮЙ БАЙНА

    Би тийм зүйл сонсоогүй л байна. Өнөөдөр /өчигдөр/ зарим хэвлэлээс л ийм мэдээлэл авлаа гэх тайлбарыг өглөө.

    Н.Оюундарь гишүүний хүү С.Бат-Ерөөл Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр “Ред Стар клуб” ХХК-иараа зээл авсан. Гэсэн ч гишүүн 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн байдаг. Гэхдээ Н.Оюундарь гишүүнийг ЖДҮХС-аас зээлсэн мөнгөө ББСБ-аар дамжуулан угаасан байж болзошгүй гэх хардлага байгаа юм. С.Бат-Ерөөл 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлээ эргүүлэн төлсөн байна.

    М.ОЮУНЧИМЭГ: ДАНСААР ОРЖ, ГАРСАН МӨНГӨ БАЙХГҮЙ

    Харин М.Оюунчимэг гишүүн “Би худал мэдээллийг бичсэн газрыг шүүхэд өгнө. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдсэн ганцхан компани бий. Гэхдээ би өөрөө бизнес эрхэлдэггүй. Манай нөхөр ОХУ-д сургууль төгсөж ирээд л бизнес хийж эхэлсэн. Унаж, босч яваа бизнесмэн. Капитал банкнаас 24 хувийн хүүтэй зээл авч бизнес нь бүтэлгүйтэж шүүхэд хүртэл дуудагдаад л явж байгаа. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдсан компани ЖДҮХС-аас зээл аваагүй. Дансаар мөнгө орсон зүйл байхгүй. Миний нэр төрд халдаж гүтгэж байна. Чанга дуугарч, шаардлага тавьж байгаа учраас намайг гүтгээд байна. Манай нөхрийн дансны хуулгыг хуулбарлаж тавьсан байсан. Хувь хүний мэдээллийг олон нийтэд гаргасан банкийг бас шалгуулна. Би жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж өгөхийг хүсч холбогдох албан тушаалтнуудтай нь холбож ажиллаж байсан. Цагдаа, шүүхээр шалгуулна” гэлээ.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд нэр бүхий аж, ахуй нэгжид ЖДҮХС-гаас зээл авахад нь туслалцаа үзүүлсэн. Үүнийхээ хариуд зээлийнхээ 120 сая төгрөгийг бэлэглэлийн гэрээгээр нөхрийнхөө дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг УИХ-ын зарим гишүүд ярьсан.

    Харин Х.Нямбаатар гишүүний хувьд бидэнтэй холбогдохоос татгалзсан юм. Түүний хувьд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл аваагүй ч хоёр ч зээл дээр өөрийн нэр дээрх хөрөнгийг барьцаалсан гэх баримт сөхөгдсөн билээ.

  • 2019-03-11 14:47:28
  • 2019-03-11 14:47:28

    Н.Оюундарь, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Х.Болорчулуун нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

    photo

    ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээд, аж, ахуй нэгж, компанид зээл авсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын яллах дүгнэлтийг үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

    Улсын ерөнхий прокуророос дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, хэлэлцүүлсэн ч хүлээж аваагүй. Прокуророос тэднийг хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж буй талаар мэдээлж байсан.

    Дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон прокурорын үндэслэлийг ЭНД дарж уншина уу.

    ХАВРЫН ЧУУЛГАНААР ТАВАН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

    Тэгвэл хаврын чуулганаар дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.

    Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж “Яллагдагчаар татагдсан таван гишүүний асуудал шүүх рүү шилжсэн. Өөр таван гишүүний асуудал орж ирнэ. ЖДҮХС-аас зээл авсан нийт 23 гишүүний асуудал бий. Тав, таваар нь асуудлыг нь ярина. Нэг эмэгтэй гишүүн бэлэглэлийн гэрээгээр 120 сая төгрөг авсан. Надад 120 сая төгрөг бэлэглэсэн гээд гарын үсэг зурчих гээд. Мөн нэг эрэгтэй гишүүн АТГ-ын мөрдөн байцаагчийг ална, тална гэж сүрдүүлсэн гээд шившгийн хүмүүсийн асуудал орж ирнэ” гэсэн юм.

    О.Баасанхүү гишүүнээс өмнө Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Удахгүй дараачийн гишүүдийн нэрийг УИХ- руу оруулж ирнэ. Нэр бүхий гишүүн мэдүүлэг өгөхөөр очихдоо мөрдөн байцаагчийг шууд байдлаар заналхийлсэн. Энэ хүний асуудлыг ч хөндөнө” гэсэн билээ.

    Тэгвэл хаврын чуулганаар чухам хэн, хэний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна.

    Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д ирүүлж магадгүй НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ.

    ХЭН, ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР БУРУУТГАГДАВ

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд нэр бүхий аж, ахуй нэгжид ЖДҮХС-гаас зээл авахад нь туслалцаа үзүүлсэн. Үүнийхээ хариуд зээлийнхээ 120 сая төгрөгийг бэлэглэлийн гэрээгээр нөхрийнхөө дансаар дамжуулан авсан гэх мэдээлэл бий.

    Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЖДҮХС-аас зээл авсан хоёр ч аж, ахуй нэгжид өөрийн нэр дээрх орон сууцыг барьцаа хэлбэрээр олгосон гэх баримт бий. Гэхдээ тэрбээр өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр зээл аваагүй юм.

    Харин Х.Болорчулуун гишүүн өөрийн эзэмшлийн “Дорнод Гурил” компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан.

    Н.Оюундарь гишүүний хүү С.Бат-Ерөөл Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр “Ред Стар клуб” ХХК-иараа зээл авсан. Гэсэн ч гишүүн 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн байдаг. Гэхдээ Н.Оюундарь гишүүнийг ЖДҮХС-аас зээлсэн мөнгөө ББСБ-аар дамжуулан угаасан байж болзошгүй гэх хардлага байгаа юм. С.Бат-Ерөөл 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлээ эргүүлэн төлсөн байна.

    Харин УИХ-ын гишүүж Ж.Энхбаярын хувьд үхрийн аж, ахуй эрхлэх ажлын хүрээнд ЖДҮХС-аас зээл авсан гэгддэг ч зээлсэн мөнгөө мөн ББСБ-аар дамжуулан өндөр хүүтэйгээр хүүлсэн байх магадлалтай гэх мэдээлэл байгаа.

    Түүнийг түдгэлзүүлэх асуудлыг Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нартай хамт оруулж ирэх мэдээлэл байсан ч хуулийнхантай тохироо хийсний үндсэн дээр хойшлуулсан гэх мэдээлэл байдаг. Тухайн үед Ж.Энхбаяр гишүүн өөрөө гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулна гэж ярьж байсан билээ.

Сэтгэгдэл

zochin [103.229.120.120] 2019-03-17 22:04:49

taivan ajliig ni hiilguulee.

Зочин [182.160.2.149] 2019-03-15 12:17:27

Шулганаад шударга царайлаад байдаг Оюунчимэг өөрөө шуналын тулам байжээ.

зочин [150.129.141.139] 2019-03-15 08:43:03

гомо мөнхөө ахийн боов нь ажиллладгүй гэж үнэн үү яагаад ийм гажиг үйлдлүүд хийгээд байдгийн гэсэн чинь харин боов нь ажиллагаагүй гэж байна шдэ тэгээд бухимдахдаа хөөрхйи амьтан

Зочин [139.5.219.89] 2019-03-14 22:49:12

Дорнодод талх1000 төг,төмс500 төг байдаг, Үүнийг дорнод гурил л хангадаг.яадгий ХАА д хямд зээл аваал биз.

Б [202.131.230.50] 2019-03-14 11:18:01

ЖДҮ-чдыг түргэн шалгаж, шүүхээр оруулаач. хэдий болтол доромжлуулах юм бэ?

Зочин [103.57.94.47] 2019-03-13 21:01:09

Ямар ч ор үндэсгүй мэдээлэл.бичиж хүмүүсийн толгойг эргүүлэхээ болих хэрэгтэй.

ЖДҮ цаана ? [103.26.195.143] 2019-03-13 20:39:51

Гэхдээ энэ ждү-гээр их том хэргүүдийг хааж өнгөлөн далдлалт хийж сенсааци дэгдээж бган бналэ. Ижилхэн бүх хэргээ л шалгаарай

Саранчимэг гишүүний зээлийг яахын [103.26.195.143] 2019-03-13 20:33:52

Саранчимэг гишүүн боловсролын сангийн зээлээр гадаадад сурсан, дүү нь ЖДҮ зээлтэй, нөхөр нь тариалан эрхлэлтийн сангаас их хэмжээгээр мөнгө авсан.

зочин [139.5.216.245] 2019-03-13 19:48:57

Энэ ЖДҮ-чин 5 нөхрийг яахав дээ оруулаад хэлэлцэнэ л биз. Хамгийн гол нь Элбэгдорж гэдэг хулгайч,луйварчин,дээрэмчинг эхлээд барьж хориод байцаах хэрэгтэй. Мөн Эрдэнэтийн 49-ийн ард нуугдаж үлдсэн нууц ноёнтон бөгөөд Миеэ Энхболд,Бадамжунай нарын тавьсан Бадамсүрэнг даруй чөлөөлөх.

Зочин [139.5.217.144] 2019-03-13 19:16:39

шударга ёс хаана байна ждү пяздаанууд бүгд зайлцгаа хүрэлсүх ч зайлсан дээр шүү

Зочин [119.40.98.162] 2019-03-13 17:03:04

ene 5 baaraggui hulgach nar yumaa shorond yavah yu ch bish boljee

d [202.21.122.58] 2019-03-13 13:48:07

ene JDU. Enkhbayar dandaa bolohgui ymnd yvaal bhiin

NJ [66.181.161.49] 2019-03-12 22:18:09

ARD TUMEN SONGOH SONGOGDOH ERHTEI.HARIN NAM DAGNASAN MAFIIN BULEGLEL MANAN ZUGEER L OORSDOO SONGUULD HEDEN HUNII NER DEVSHUULEED ARD TUMNEER SONGOHIIG HUCHEER TULGADAG!!! ENE BOL SHUDARGA YOS ARIUN YAVDAL BISH!!! YAMAR NAM GARSAN CH MAFIA!!!! ASHIG SONIRHOLIIN UNDSEN DEER EVLELDEN NEGDSEN BULEG ULS BULEGLEL MAFIA!!! EMEGTEI HUNII US NI URT UHAAN NI BOGINO.TORD EMEGTEI HUN HEREGGUI.UZDEG SOLONGOS SAVANGIIN DUURI SHIGEE EMGENELT HOSHIN DRAMIIN JUJIG L BOLGONO!!! BIYE DAAGCH EH ORONCH HUN CHANARTAI ARD TUMEN GAZAR NUTAG EH ORON HOICH UYEE BODDOG HOLCH UHAANTAI NAS TOGTOJ TOLOVSHSON TSEVER TSUSTAI NAM BUS BIYE DAAGCH NAR HEREGTEI.ULS TORD BIZNESMEN HEREGGUI!! BIZNES NI BIZNESEEREE BOH NI BOHOOROO ULS TORCH NI ULS TORCHOOROO L BAIH YOSTOI!! HONHNII DUU SEREE SEREE.DOGSHIN HAR SULD SER SER!!! TENGERIIN MONGOL MANDAN BADRAG!!!

Er [222.129.244.72] 2019-03-12 21:55:01

Oyunchimeg dandaa l hudlaa yridag shyydee nogoo oroolt yalaa hudlaa heleed 5alhahgyi barigdaa bizdee

Зочин [202.9.44.228] 2019-03-12 18:12:47

ямартаа ч шалгуул.Харин шударгаар шалгах хэрэгтэй.Өмнөх ЖДҮ-чдийг яасан билээ.Иймд зүгээр л шалгах нь зүйтэй байлгүй.

Зочин [66.181.161.28] 2019-03-12 16:32:43

uyn manan bitgii tuilshraad bai manan bnu hench bai archih heregtei hurel sug tsewer hun bish Enhboldiig erunhiilugchid dewshij bhad Ouyn erdene ehiigee dagaj bga gulug aytai yaj bla tanar bugd 60 ter bum.n asuudaltai buleg gemt heregten ard tumnii tarhi bitgii ugaa bi ardiin nam.n gishuun tanar.g iim hudalch hulgaich zalilan hiidegiig chin medeegui um bn hurelsugee chi odoo boli zasgiin gazraa udirdaj chadahgui bj dotroo jdu.giin hulgaicha zailuul.ch

АРД [122.201.24.219] 2019-03-12 15:18:40

ГУРИЛЫН ХУЛГАЙЧ БОЛОРЧУЛУУН АА, ЧАМД ИЧИХ НҮҮР ГЭЖ БАЙНА УУ? ЧИ БОЛ ЯГ ЭРГҮҮ ТӨЛӨГ

Зочин [202.179.26.187] 2019-03-12 15:12:42

Еөөөөөөөөр санаа зовсон шинжгүй.

Ждз зайл [195.181.168.59] 2019-03-12 15:05:32

Ждү

Кк [195.181.168.59] 2019-03-12 15:03:29

Кк

Зочин [202.126.89.220] 2019-03-12 14:03:38

Bolorchuluun hamgiin shudarga tsarailaad bsan hamgiin novsh yuma. Shalgah heregtei de.gishuunese sain duraar buuj uuriinhu biznessee hiih heregtei shte. Yahaaraa sandal, shireeteigee zuuraldaad bdgiin.

УЛС ТӨР [202.126.89.202] 2019-03-12 13:48:17

УЛС ТӨРД БОЛ ИЙМ ЗАВААН АВГАЙ НАР НАРАН ТУУЛЫН НАЙМААЧИН ШИГ Л ХАРАГДАЖ БАЙНА. ИЙМ МУУХАЙ ХҮМҮҮС ТӨРД БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ.

Зочин [103.26.194.139] 2019-03-12 23:15:46

нарантуулын наймаачид чинь эд нарын хажууд ёстой мөнчигрөөрөө хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж.талбайн татвар түрээсээ төлөөд явж байгаа хүмүүс.эд нартай зүйрлэх ч юм биш дээ.

OYUMCHIMEG neg bish baisan yumaa [66.181.191.103] 2019-03-12 13:09:29

120 say togrogoo tevreed shorond nohortoigoo zug orood neg oroo avaad suuh boljdee OYUNCHIMEG surbaljlagch min mongo zaabal ul mor uldeedeg yum shuu dee

Зочин [103.229.121.182] 2019-03-12 12:59:59

сүртэй юм шаардлагагүй бүрэн эрхийнхэ хугацааг дуусга

zochin [202.179.26.34] 2019-03-12 12:23:11

zeel avchichaad bi avaagui geed guriigeed baich um??, ta nar icheej, odoo bugd choron ruu yv . 902

ЗОЧИН [202.131.233.190] 2019-03-12 12:01:37

Ж.ЭНХБАЯР ВОКЗАЛ-ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ЯВАХ ЗАМЫН БАРУУНД БАЙДАГ"ВАРЬЕТТЕ"ЧУУЛГЫН БАЙРЫГ ЛУЙВРААР АВСАН,ТҮҮНИЙХЭЭ ӨРӨӨНҮҮДИЙГ МАШ ОЛОН КОМПАНИД ТҮРЭЭСЛЭДЭГ,МӨН ТНД БАЙХ ТҮҮНИЙ "ББСБ" НЬ Ж5ДҮХС-С ЗЭЭЛСЭН МӨНГИЙГ НЬ ИРГЭД,КОМПАНУУДАД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЖ МӨНГӨ УГААДАГ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ,ЭНЭ 5-Д ХУУЛЬД ЗААСАН 8 ХҮРТЛЭХ ЖИЛИЙН ЯЛЫГ НЬ ӨГЧ ШОРОНРУУ НЬ ЯВУУЛ,ЭДНУУС УИХ-Д БАЙХ ХУУЛЬ,ЁС ЗҮЙН ЭРХГҮЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ,ТҮРГЭХЭН СААРАЛ ОРДНООС ХӨӨЖ ЯВУУЛ,

зочин [202.55.188.33] 2019-03-12 11:19:56

Оюундариас бусад нь сайн улс төрчид, харамсалтай л бна, Оюундарь бол Эрдэнэбатыг дагаж Сэлэнгийн сумдаар ёстой ичмээр далдганаж байсан шүү, өмнөөс нь ичиж хошного улаймаар, зальтай балиар хүүхэн санагдсан.

Зочин [64.119.19.124] 2019-03-16 06:51:35

богино юбка өмсчихөөд давхиад л байсан даа.

Ямар өндөр хүү вэ ??? [202.55.188.44] 2019-03-12 11:16:09

Оюунчимэг гишүүний нөхөрт " Капитал Банк" жилийн 24%-ийн хүүтэй зээл олгожээ. Капитал Банк чинь Банк бус санхүүгийн байгууллага юм уу ? Ямар өндөр хүү вэ ???

Зочин [202.126.89.178] 2019-03-12 11:51:18

Shaaj bxgyi yu boov gishyyn chini xarinch Undarmaataigaa yariad barag xyygyi avmaar yum xe xe ard tymen teneg bish l de ...

selenge MAN [202.126.89.224] 2019-03-12 11:12:19

одоо энэ н.Оюундарийг дагаж далдагнаж байсан СэлэнгийнМАН ы пялдагууд аль эрт зайгаа бариад эхэлсэн ба ѳѳр нэгэнд наалдан пад

Зочин [73.59.56.146] 2019-03-12 11:10:55

Ал наадуулаа гах гах гах

Зочин [64.119.24.8] 2019-03-12 11:05:54

Manan ami n tetsej bna uu uls ornig neg mur tsulsun duu

Зочин [202.9.44.50] 2019-03-12 10:38:38

nyambaatar shudargatsarailsan pizda.yariltslaga uguhuusmzugtaad bdag ni yu ve gemt hun gelbelzene gej ene bh daa.

Эх оронч ухэрчин [202.179.24.4] 2019-03-12 10:38:10

Хошгирсон ухэр монголчуудаа туй май гэсэн байна

Зочин [112.72.11.117] 2019-03-12 10:37:47

Ардчилалиихан өөрсдөө зээл авч чадаагү болхоороо барьцаж байгаа юм с.эрдэнэ эрдэнэбат з.энхболд х.баттулга мэтийн шуналтангууд!!!

хулгайч [202.179.30.194] 2019-03-12 10:23:37

Ж,Энхбаяр худлаа нөхөр юмаа овоо юм гэж бодсон чинь үнэхээр попордог нөхөр юм ааЖДҮ-н мөнгийг өндөр хүүтэй банк санхүүгээр мөнгө угаасан нь үнэн бол хэрэг алга аа сда

Heheh [202.126.89.168] 2019-03-12 11:59:59

Odoo l medej bga um uu hahaha ugaasaa IIM l um bsan shu de hun tanihdaa muu l BN da

Нянбаатар [202.126.89.205] 2019-03-12 10:21:50

Угаасаа хөгийн гар ш дээ. Энэ тэндэхийн компанийг шантаажилж, мөнгө угааж аваад сурчихсан. Одоо 2019 оны СХД-т хийгдэх ажлаас хэдийг босгох бол. АТГ анхааралдаа аваарай. Маш цэвэрхэн хийгээд сурчихсан хулгайч

Зочин [122.201.24.186] 2019-03-12 09:59:47

ЖДҮХС с ЗЭЭЛ АВААД ӨӨРИЙН МЭДЛИЙН ББСБ р ОРУУЛЖ ӨНДӨР ХҮҮТЭЙ ГАРГАСАН ГИШҮҮД БОЛ ЦЭВЭР МӨНГӨ УГААСАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД .

Zochin [202.179.30.194] 2019-03-12 09:48:18

Ene Enkhbayariig ovoo zaluu gej boddog bsan. Ykher bolsniig n' kharsnaas khoish kharakhaas durgyi khyreed bdg bolood bgaan. Ikh khurliin gishyynii suudliin araas ard tymen bol ykher gej doromjlood baikh shig bna lee.

Зочин [112.97.51.3] 2019-03-12 09:45:20

Монгол улсын ИХ-ын гишууд, сайд нарыг тендер будлиантуулж авах, ЖДУЗ-ийг албан тушаалаараа авах нь албан тушаалын гэмт хэрэг мон.

Zochin [202.179.30.194] 2019-03-12 09:37:21

Oyunchimeg guai khevlel medeelliikhniig ashiglaad bitgii uuriiguu avch garakh beltgel bolgoj medee medeelel taraagaad baigaarai. Ene khevleliin salbart ajillaj bsan khyykhnyyd aikhtar yumaa. Bolorchuluun gej neg khudlaa shaudarga tsarailsan nukhur. End tendgyi ajil khiideggyi, chadvargyi tanil talaa chikhsen. Dyygee Erdenes tavantolgoi TUZ-iin kharaat bus gishyyneer uchnuun udaan suulgalaa. Odoo bolno doo.

Зочин [66.181.182.40] 2019-03-12 09:15:53

Б.УНДАРМАА Н.ОЮУНДАРЬ Ж.ЭНХБАЯР Б.Батзориг 4 - ыг УИХ - ЫН гишуунээс нь эргуулэн татаад улдснийг нь энэ удаадаа авч улдээд энэ асуудалд цэг тавихаар болжээ

Зочин [103.111.68.3] 2019-03-12 09:10:34

ТЭР СУРВАЛЖЛЖЛАГЧ БИЛҮҮ НЭГ МИКРОФОН БАЙРААД ГҮЙГЭЭД БАЙДАГ БАЙСАН ОЮУНЧИМЭГ ИЙМ ХҮМҮҮС УИХ ГИШҮҮН БОЛХООР ЧИНЬ УЛС ОРОН ЯАЖ ХӨГЖИХ ВЭ? БАС ХААНААС Ч ГАРААД ИРСЭН ОЮУНДАРЬ ГЭЖ ЦАРИА МУУТАЙ БОЛОВСРОЛГҮЙ АВГАЙ ЯАНАА

Зочин [43.243.161.23] 2019-03-12 09:03:39

Бүгд үнэн. Худлаа зүйл байхгүй. Луйварчин хулгайчууд. ЖДҮ ярихаар л хамгаалаад байсан хүмүүс байна ш дээ. Даанч гайхаад байсан юм. Бүгд бас ЖДҮ-ийн хулгайчид байж. Ийм л хүмүүс шударга царайлж жүжиг тоглож наанаа ард түмэнд таалагдаж цаанаа ард түмний мөнгөнөөс хулгайлаад л сууж байна. Энэ Оюунчимэгээс их юм гарна даа. Дандаа ингэж хүмүүст тендер янз бүрийн юм зуучилж мөнгө авдаг гэсэн. Олны үг ортой доо.

Зочин [203.15.208.22] 2019-03-12 08:49:25

yag tutgelzuulj haragdaach! Heden hulgaichnaraar hulgaichnariig shiiduleh yum genee, hudlaa jujig!

Зочин [64.119.17.229] 2019-03-12 08:48:21

Маш сайн байна, энэ 5 гишүүнийг шүүхэд өгөх нь зөв. Зарим нь өөр сангаас бас давхар зээл авсан байгаа шүү. Авлигалд 120 сая төгрөг байтугай 120 мянган төгрөг авсан ч хоригдох ялтай. Ж.Энхбаяр, Болорчулуун нарын шунал хязгааргүй юм

Зочин [122.201.24.16] 2019-03-12 08:42:19

Нэг газраас авсан ( ашиг сонирхлоор !) зээлээ эвгуйтэхээр шууд л ногоо банкнаас зээл аваад толчихдог БЭЛЭН ГАР ... Залилангаар мэргэшиж ээ гэх уу дээ ...

Зочин [122.201.24.16] 2019-03-12 08:37:01

120 сая гэдэг ХАХУУЛЬ! ... мэдээлэл тараасан банкийгшуухэд огно , но - той учраас ууртай байна ...

Зочин [66.181.161.41] 2019-03-12 08:45:19

Та нар эрдэнэт 60тэрбумын асуудлийг ждүгээр дарна гэж бодоож байна уу мөн горьдвоо

Зочин [64.119.24.8] 2019-03-12 08:33:37

ЭХЛЭЭД МАНАН БҮЛЭГЛЭЛЭЭ УГ ҮНДЭСЭЭР НЬ АРИЛГАЖ БАЙЖ ШУДРАГА ШҮҮХЭЭР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРРӨД БИТГИЙ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД БАЙ ДУУГГАЙ ТЭР ОЧДОГ ГАЗРАА ОЧ ЯЛАА ЭДЭЛДГЭЭ [202.179.31.104] 2019-03-12 08:28:57

ман [202.21.112.178] 2019-03-12 08:13:33

Ард түмнийг хуурч өөрсдөө баяжигчдыг шоронд хийхгүй бол МАН ахиад ард түмнээс санал авах гэж байхгүй шүү

Хэхэ [66.87.145.243] 2019-03-12 08:04:08

Оюундарь гэж балай юм үзээгүй авгай шуналын микроб.. Ичихгүй бгаам да..

Зочин [202.179.27.190] 2019-03-12 08:02:32

Болорчулуун бол адгийн шаар гэдгийг Дорнодынхон мэднээ Мөнгө тарааж л гардаг хүн шүү дээ Шударгаар өрсөлдөх юм бол хэн ч сонгохгүй

Нутгийн хүн [202.179.31.76] 2019-03-13 11:09:09

Болорчулууныг мөнгө тараахийг нь хараагүй л юм бна. Харин Дорнодод Номтойбаяр ч баруун зүүнгүй тараана ч цацна ч болдог шүүдээ. Нутаг гэж байгаа юм биш Болорчулуунаа ч өмгөөлнө шүү. ЖДҮ бол зээл шүүдээ Дорнод гурил Дорнодчууддаа ээлтэй шүү.

Үнэн [66.87.145.243] 2019-03-12 08:02:13

Нямбаатар чинь хамгийн ухаантай хүн биз дэ.. Сумьяабазрын үнэнч салбадай.. Нохойн гөлөг

Зочин [202.126.89.205] 2019-03-12 10:24:35

Үнэхээр тийм. Сумъяагийнхаа тархиар сигадаад байгаа.

Зочин [202.179.24.170] 2019-03-12 07:58:37

Хулгайчид хариуцлагаа хүлээ. Болорчулуун шударга хүний дүрд тоглохоо боль. Цадахаа мэдэхгүй


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.